Санхүүгийн зохицуулах хороо “Хадгаламж, зээлийн хоршооны ажилтны ёс зүйн дүрмийн үлгэрчилсэн загвар”-ыг баталлаа. Үлгэрчилсэн загварт хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн болон гүйцэтгэх захирал, ажилтны үйл ажиллагаандаа баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоолоо. Түүнчлэн түүнийг мөрдүүлэх, хэвшүүлэхтэй холбоотой шаардлагыг мөн тодорхойлсон юм. Иймд нийт хадгаламж, зээлийн хоршоод энэхүү үлгэрчилсэн загварыг удирдлага болгон чиг үүрэг, үйл ажиллагааныхаа цар хүрээ, онцлогийг харгалзсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлэхийг зөвлөж байна.
Ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хадгаламж зээлийн хоршоодын засаглал, дотоод ардчилал, гишүүдийн хараат бус оролцоог бэхжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах механизм сайжрах цаашлаад зах зээлийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон давуу талтай.
Үлгэрчилсэн загварыг энд дарж үзнэ үү.