Caakmedee

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд албан ёсны хаягаараа хороо, дүүрэгтээ бүртгэлтэй байснаар үнэ төлбөргүй зорчино

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2023/01/12

Улаанбаатар хотыг тойрсон 6 төлбөр авах /товчоод/ цэгүүд цахимжсанаар иргэд зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон. Тэгвэл товчоодоор нэвтэрсэн иргэдийн ердөө 5 хувь нь төлбөрөө хугацаанд нь төлж байгааг албаныхан мэдээллээ.
Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар автомашины оношилгоонд орохдоо зам ашигласны төлбөрөө төлсөн байхыг шаардаж эхэлсэн байна. Жолооч оношилгоонд орохын өмнө roadpay.mn сайтаар болон Ebarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт хандан зам ашигласны төлбөрөө шалган төлөх боломжтой юм.
Товчоодын цаана гэртэй айлууд буюу СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо, Налайх дүүргийн оршин суугчид албан ёсны хаягаараа тухайн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй байснаар цагаан жагсаалтад хамрагдан үнэ төлбөргүй зорчих талаар албанынхан мэдээлэв.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу