Caakmedee

Д.Эрдэнбат: Би шаардлагатай болбол анхан шатны шүүх дээр хэлсэн үгээ ил болгоно!

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/01/13

УИХ-ын гишүүн асан Дондогдоржийн Эрдэнэбат "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49%-тай холбоотой хэргээр 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цагдан хорьж, таван сарын дараа сулласан. Тэрээр цагдан хоригдож гарч ирснээсээ хойш ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлж, хэвлэл мэдээлэлд хандаагүй өнөөдрийг хүрсэн. Харин тэрээр өнөөдөр/2023.01.13/ АН-ын ҮБХ-ны хурал дээр хүрэлцэн ирсэн байхад нь бид байр суурийг нь  тодруулсан юм. 

Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат:

Та АН-ын өнөөдрийн хуралдааныг хэр үр дүнтэй болно гэж харж байна?

- Ардчилсан нам эзэнтэй, элэг бүтэн л баймаар байна. Ардчилалгүйгээр, Ардчилсан намгүйгээр энэ Монгол орны хөгжлийг төсөөлөхийн аргагүй болсон учраас бид бүгдээрээ эвлээд улс орныхоо төлөө зүтгэх ёстой гэж хувь хүнийхээ үүднээс бодож байна.

- Намын даргад нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар ямар үзэл бодолтой байна?

- Дарга бол бидний хувьд тийм чухал биш. Эхний ээлжээр  бид нэг ойлголцолд хүрэх хэрэгтэй. Тэрнээс биш даргад хэн ч дэвшсэн болно. Харин дарга болох хүн нь Ардчилсан намыг өөрийн хувийн эрх ашигт ашиглах байдлаас хол байж, үзэл бодолдоо тууштай байж Ардчилсан нам, ард иргэдийгээ чирээд явах нь чухал байна.

- 2024 оны сонгуульд Ардчилсан нам эвлэлдэн нэгдээд оролцох боломж бий юу ?

-Тал талдаа хуралдаад байхаа больё. Нэг тогоондоо хамтдаа буцалъя. Ямар эрх ашиг хамгийн түрүүнд байх вэ гэдгээ тал талаас нь хараад явчихвал бидэнд ямар ч асуудал байхгүй.

- Ардчилсан намыг хагалган бутаргах зорилготойгоор эрх баригч намтай эвлэлдэн нэгдсэн байдал одоо намжсан уу ?

Хувийн ашиг сонирхлын үүднээс хямрал үүсгэгчдээс хол байна. Энэ бол хамгийн аюултай зүйл.

-Эрдэнэт үйлдвэрийн хэргээс болж 5 сар хоригдоод гараад ирсэн. Энэ асуудал юу болсон бэ?

- Засгийн газрын 330-аар тогтоол бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголд оруулж ирсэн шийдвэр. Энэ хэрэг бол зэсийн хулгайч нарын хэргээ нуун далдлах гэсэн улсын төрийн хэлмэгдлийн арга хэрэгсэл байсан гэж би итгэж явдаг. Энэ хэрэг өнөөдөр дуусаагүй цааш үргэлжилж байгаа. Би Улсын их хурлын гишүүний хувьд тэнд ажиллаж байсан Засгийн газрын гишүүний хувьд тогтоолд гарын үсэг зурсныхаа төлөө хэлмэгдсэн.

1-рт, Улс төрийн дүгнэлтээр хүнийг яллаж болдог юм байна. 2-рт,  Засгийн газрын хамтын шийдвэрээр сайдыг яллаж болдог юм байна. 3-рт, шүүх нь нэг институтээ шүүж болдог юм байна гэсэн гурван кейс харагдаж байна.

Би шаардлагатай болвол анхан шатны шүүх дээр хэлсэн үгээ ил болгоно.

- Эрдэнэт үйлдвэр дээр одоо Загсийн газраас онцго дэглэм тогтосон. 49%-ийн асуудлыг одоо ч буруутгасан хэвээр байна?

-Ард түмний өмч гэж байдаггүй юм. Ард түмэн төрийн эрхээ хянаж байгаа үед очдог юм. Эрдэнэтийн 49 хувийг оруулж ирсэнд ард түмэн хохироогүй. Ковидийн үед Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд очсоноор ард түмний нуруун дээрээс маш том ачааг хөнгөлсөн. Гэтэл намайг ялласан. Зэсийн хулгай бол олон жил ужгирсан зүйл. Үүнийг гаргаж ирэхийн тулд би улс төрөөс явахгүй! Явах болоогүй юм байна гэж бодож байна. 

 

https://tsahiur.mn/n/s/12825

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу