Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит хурал өнөөдөр /2023.01.13/ "Туушин" зочид буудалд үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт "Би парламентад таван удаа сонгогдсон, Дөрвөн Ерөнхий сайдтай таван Засгийн газарт ажилласан. Тэгэхээр хэн нэгний захиалгаар, хэн нэгний хүсэлтээр ажилладаг жоохон хүүхэд, жижигхэн улстөрч биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, намын дарга хийж байсан С.Эрдэнэ нар нийт намынхаа гишүүдийн хүсэлт, зорилтыг дэмжих ёстой" гэв.
Түүнчлэн "Намын даргыг сонгох журам батлагдана. Түүний дараа нь өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ" гэх тайлбарыг өглөө.