Caakmedee

Л.Наранбаатараар туг дахиж “ ХӨТӨЛ”-ийг ЦӨЛМӨХ ажиллагаа хийгдэх нь…

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/01/18

Ардчилсан намын гишүүн байхдаа З.Энхболд руу оймс шидэж, намаасаа хөөгдсөн Л.Наранбаатар нэг хэсэг “намын харьяалалгүй” явж байгаад МАН-д элсэн орсон. Энэ цагаас хойш эрх баригч намын өмнөөс олон ч ГҮЙЖ, ОРИЛСООР Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн захиралаар томилогдов.
Олон нийт Л.Наранбаатарыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хөл дээр нь босгоод “АЛААД ХАЯЧИХНА” гэж төсөөлж, дэмжиж байв. Гэтэл “АЛУУЛААД” дуусах нь тэр.
Хил, гааль хаалттай бараа, бүтээгдэхүүний хомсдолд орсон үед харин ч Төр сайн менежер бол бүгдийг зохицуулаад эрэлт нийлүүлэлтийг хангаад явна. Гэтэл цементийн хомсдолд орсон байхад Хөтөлийн цемент шохойн үйлдвэр энэ бүх ачаанаас багахан ч гэсэн хөнгөлж чадахгүй л сууна.
Сошиалд идэвхитэй хүмүүсийг ДАРГААР томилохын нэг “ГАЙ” нь ажилдаа биш сошиал хандалтад илүүтэй анхаардаг явдал. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, ачааны хүндээс үүрэлцэхийн оронд “Үйлдвэрт шонхор морилжээ, Арслангийн ордоныхон лайк” гэх мэтээр сошиалд анхаарах болсон Л.Наранбаатарын ур чадварыг хүмүүс “баалах” болжээ.
Өөрийг нь хүмүүс тагнаж, чагнаж, гадуур хувцасанд хүртэл чагнах төхөөрөмж хийсэн байна гэхчилэн ПОПОРТОЛ эхнэр нь “хардаад” суулгасан байж билээ.
Сайн менежер болохоор Л.Наранбаатарыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн захиралаар томилсон юм биш. Бусдын өмнөөс хичээнгүйлэн “ОРИЛСОН” тул шагнал болгож энэ үйлдвэрийг өгсөн.
Бас Сайн ах нар “ЮМАА ЗОХИЦУУЛАХ” гэж “утсан хүүхэлдэй” болгож томилсон гэж намынхан нь ярьж байна.
Нэгэнт даргаар томилогдсон тул хийх ажлаа хийх л ёстой. Эдийн засаг хүнд, хил гааль хаалттай энэ үед үйлдвэрүүдээ явуулаад, ачаанаас үүрэлцэхсэн дээ Л.Наранбаатар аа!
Төр өмчтэй болохоор түүн руу улс төрчид, бүлэглэлүүд улайран дайрдаг. Одоо “Хөтөл” руу дайрч ЦӨМЛӨХ нь…
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу