Caakmedee

Нэр, зураг нь тодорхойгүй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцахгүй байхыг анхаарууллаа

  • Нийгэм
  • 2023/01/19

Фэйсбүүк орчинд садар самууныг сурталчилсан группүүдэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “Video call хийнэ”, “Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү нь тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл бүртгэгдэж байна.
Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй тохиолдолд, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу