Caakmedee

Ч.Ундрам гишүүний аавын "Өсөх зоос" компанийн мэдээлэл бүртгэлээс устгагджээ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/01/19

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  Вояжер минерал ресурсес ХХК-ийн  зээлтэй холбоотой гэрчүүдийг дуудаж асуулт асууж, хариулт авч байна.
 
Шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй төсөл: "Вояжер минерал ресурсес" ХХК-ийн Хөх булгийн алт зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 476,9 сая иенийн зээлийг жилийн 7,5 хувийн хүүгээр авсан. Зээл нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 11-нд хаагдсан. Зээл олгох үед Ч.Чинбат 86 хувь, А.Далангурав 14 хувийг эзэмшиж байсан байна.
 
Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр: "Вояжер минерал ресурсес"-ийн хувьд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдалд орж байгаа. Анхнаасаа зээлийн гэрээндээ эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардал гээд заачихсан. Машин тоног төхөөрөмж, шатахуун авчихсан. Үүнийг зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд орж байна. Хувьцаа эзэмшигч Ч.Чинбат нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй гэх дүгнэлт гарсаар байтал Хөгжлийн банкны ТУЗ-ын тэмдэглэлээр зээлд олгочихсон байна. 
 
"Вояжер минерал ресурсес"-ийн эцсийн өмчлөгч 86 хувь нь Ч.Чинбат. Идэвхтэй 86 хувийн хувьцааг Монзол гэх мэт хэд хэдэн компани эзэмшиж байна. Монзол ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр "Өсөх зоос" компани байна. Үүнийг зориуд протоколд тэмдэглэх хэрэгтэй. Учир нь "Өсөх зоос" компанийн хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчтэй холбоотой мэдээлэл Улсын бүртгэлээс устгагдсан. Бүртгэлийн байгууллага ажилтнуудынхаа сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/546606
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу