Нэгэн япон эр нохой болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд 2 сая иен буюу 15.700 ам.долларын үнэтэй колли өмсгөл худалдан авчээ. Токо хэмээх энэхүү эр уг өмсгөлөө өмсөн юүтүб сувгаар дамжуулан хэрхэн нохой шиг биеэ авч явах тухай бичлэг нийтэлдэг. Багагүй шүүмжлэлд өртдөг ч үүнийгээ үргэлжлүүлсээр байгаа тэрээр сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамт бүлгэм байгуулж бие биенээ дэмждэг байна.
Токо "Zeppet" компаниас үслэг өмсгөл захиалж авсан цорын ганц хүн биш. Өөр нэгэн япон эр чоно шиг амьдрах мөрөөдлөө биелүүлэхийн тулд 3 сая иен буюу 22.970 ам.доллар зарцуулжээ.
Яг л жинхэнэ мэт харагдах энэхүү өмсгөл нь 50 хоногийн дотор бэлэн болжээ. Хойд хөл дээрээ алхаж буй жинхэнэ чоно мэт харагдуулах, өөрөө өмсөж тайлахад тохиромжтой байх, агааржуулах хэсэг гаргах зэрэг тусгай хүсэлтүүдийн дагуу бүтсэн уг өмсгөлийн эзэн нас болон нэр зэрэг хувийн мэдээллээ олон нийтэд мэдээлэхээс татгалзсан байна. Бага наснаасаа эхлэн чоно шиг байхыг мөрөөдсөөр ирсэн уг эр эцэст нь мөрөөдлөө ийнхүү биелүүлж чаджээ.
https://news.zindaa.mn/4hgf