Caakmedee

Х.Нямбаатар: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байршил нь тодорхой байгаа

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/03/07

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл хийлээ. 
 
Энэ үеэр тэрээр: 
“Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж, гадаадад гарсан 90 хүн байна. Үүнээс авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байх даа оргон зайлсан 7 хүн байна. Үүн дээр
 
Т.Бадамжунай, Н.Удаанжаргал гэсэн хоёр хүн нэмэгдэнэ. Энэ хоёр иргэн хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарсан байгаа. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй.
 
Гэхдээ энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татах саналыг тогтоолоор батласан тохиолдолд эрэн сурвалжилж эхлэнэ.
 
Ингээд нийт 92 хүнийг гадаадаас эргүүлэн авчирах болно. 
 
Мөн эдгээр иргэдийн гадаад паспортыг түдгэлзүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд бол АНУ-д бий. Байршил, хот нь тодорхой байдаг юм билээ. Гол нь бид Б.Хурц нарын гаргасан алдааг давтахгүйн тулд эдгээр хүмүүсийг гадаад улсуудын хууль, хяналтын байгууллагуудтай хамтарч дипломат шугамын аргаар авчирах болно.
 
Ер нь интерполийн шугамаар манайд хүмүүсийг эргүүлэн авчирсаар л байгаа гэдгийг хэлье. Харин гадаад улсад бид тусгай ажиллагаа явуулах боломжгүй. Гэхдээ эрхзүйн харилцан туслалцах гэрээтэй оронд бид “шүүрдэж” болно.
 
Ер нь эдгээр хүмүүсийн гадаад болон албан паспортыг түдгэлзүүлснээр ийш, тийшээ яваад байх боломжгүй болж, тухайн улсад байх 30 хоногийн хугацаа дууссанаар албадан буцаагдах болно.
 
Өмнө нь ийм ажил хийгдэж байгаагүй юм билээ. Тэгэхгүй бол зарим хүмүүс нь “туг тойрох” буюу нэг улсад 30 хоноод гарч өөр улсад очиж 30 хонох зэргээр яваад байгаа тухай мэдээлэл байна” гэв.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу