Caakmedee

"Ховд хаан бирж" компани байгуулагдаад зургаан сарын дараа ЗУРГААН тэрбумын зээл авчээ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/03/16
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
 
Өнөөдрийн сонсгол Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл, түүний зарцуулалттай холбоотой мэдээллээр үргэлжилж байна. Энэ асуудалтай холбогдуулан зургаан хүн гэрчээр дуудагдсан байна. 
 
Тодруулбал, "Мон Мастер" ХХК гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг дуудагдсан боловч хүрэлцэн ирээгүй, "Фучер холдинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Баттулга гэрчээр дуудагдсан боловч, утас нь холбогдоогүй, "Бэлон" ХХК гүйцэтгэх захирал Р.Баатархүү эмчилгээтэй байгаа тулд хүрэлцэн очих боломжгүй байгаа хүсэлтээ ирүүлжээ. 
 
Мөн "Ховд хаан бирж" компанитай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэрчээр дуудагдсан, оролцохоо мэдэгдсэн бол  дуудагдсан бол "Женерал Тех" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Элбэгдоржийн хадам дүү Б.Батболдтой холбогдож чадаагүй, хаяг нь тодорхойгүй, "Өсөх хурд" ХХК Ц.Бадамдорж хүрэлцэн ирээгүй байна. 
 
Шинжээчийн дүгнэлтдээ "Ш.Адьшаа гишүүний "Ховд хаан бирж" компани ЗУРГААН тэрбум төгрөгийн зээл авсан. Нийт 3,7 тэрбум төгрөг баримтаар нотлогдоогүй. "Бэлон" ХХК 6,5 тэрбум төгрөгийн зээл авч, 4 тэрбум төгрөг бэлнээр гарсан. Зээлийн зарцуулалт ашиглалт хангалтгүй. "Мон мастер", "Фучер холдинг", "Өсөх хурд" ХХК-иуд өрийн үлдэгдэлтэй байна. Харин "Женерал Тех" ХХК-ийн НАЙМАН тэрбум төгрөгийн зээл авч 7,9 тэрбумыг бэлнээр зарцуулсан байна" гэлээ.
 
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Ховд хаан бирж" компаниар дамжуулан  2014 онд иргэн байхдаа зээл аваад, 2019 онд иргэн байхдаа төлж дуусгасан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тус аймагт арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх энэ зээлийг арилжааны банкаар дамжуулан авсан. Төр үүргээ биелүүлээгүй учраас энэ төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй.  Аймагт цэвэрлэх байгууламж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Ховд аймгийн Жаргалан сумын нутагт баригдаж буй малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламж баригдаагүй.  2016 оны улсын төсөвт ХОЁР тэрбум төгрөг тавьсан байсан Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар  үүнийг 2017 онд царцаасан. Улстөрийн болон хувийн шалтгаанаар нэг л хүн байдаг.  Үйлдвэрийн барилга барьчихсан. Тоног төхөөрөмжөө захиалсан байхад энэ зээлийн хугацаа дууссан. Хоёр тэрбум төгрөгийн хүү алданги төлсөн. 
 
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Энэ зээл 2014 онд авсан байна. Энэ үед та иргэн байсан гэсэн тайлбар өгч байна. 2013-2014 онд Зам тээвэр хөгжлийн сайд А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан. 
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Орон тооны бус албан тушаал байсан
 
Түр хорооны дарга Б.Энхбаяр: "Ховд хаан бирж" компани байгуулагдаад зургаан сарын дараа зээл авсан байна.Зээл авахаас өмнө ямар үйл ажиллагаа явуулж байна.
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Бодлогын зээл учраас барьцаа хөрөнгөө тавиад л авсан зээл. Төр бодлого, хөгжил ярьдаг хэрэгждэггүй гэдгийн бодит жишээ. Улстөрд хамаарал бүхий хүмүүс хувийн зорилгоор аливаа юмыг гацаадгийн жишээ. 2012 онд Төрийн мөнгөөр Цэвэрлэх байгууламж тоног төхөөрөмжөө авч байсан. Гэтэл өнөөдөр тус төхөөрөмж шаардлага хангахгүй гээд дүгнэлт гаргасан. Цэвэрлэх байгууламж барихын тулд 8 тэрбумыг гаргасан байдаг. Одоо хүртэл барьж дуусгаагүй. Улстөрийн шинж чанартай юм ярихгүй. Би өнөөдөр хохирлоо гэж гоншигонохгүй. Гэхдээ үнэхээр баларсан. 
 
Төрийн бодлого ТАМЫН тогооны үлгэр шиг нэгдсэн нэг бодлогогүй. Энэ нь улс орны хөгжил, үйлдвэржилт, бодлогын асуудлыг хойш татаж байна. 2012 оноос хойш 10 гаруй тэрбум төгрөгийг бүрэн зарцуулсан бол Цэвэрлэх байгууламж барьсан бол төсөл явчих байсан. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу