Caakmedee

Яруу найрагч Ц.Хулангийн цагдан хорих хугацааг НЭГ САРААР сунгажээ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/03/17

Яруу найрагч Ц.Хулангийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан байна. Түүнийг нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж,  нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон.
Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт ЭХ-ийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан байна.
ХУУЛЬ: 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу