Caakmedee

Ж.Сүхбаатар: Ирэх оны зургаадугаар сараас өмнө ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ашиглалтад оруулна

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/03/23

Удаан хугацаанд яриад гацсан төсөл нь дүүжин тээвэр. Миний хувьд дүүжин тээврийн төслийг Францын талтай тохирсон. 2024 оны зургаадугаар сараас өмнө дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна. Төслөө хэрэгжүүлнэ, ажлыг урагшлуулж байна" хэмээн сайд Ж.Сүхбаатар мэдээлэв. Түүнчлэн "BRT хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл. Санхүүжилтийн эх үүсвэр ерөнхийдөө шийдэгдсэн. УИХ-аар батлуулахаар оруулах асуудал байгаа юм. Тусгайлсан эгнээ бүхий автобус буюу BRT-г Энхтайваны өргөн чөлөө юмуу Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэгээр явуулна. Төлөвлөсөн ёсоор ирэх жилээс ажил нь идэвхжих дүр зурагтай. Дүнжингаравын орц, гарцын асуудал хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширч буй. Ойрын үед Гурвалжин, Хархорин захад ажиллана. Алтай хотхонд ч очиж хийгдэх бүтээн байгуулалтын нөхцөл байдлыг судална" гэлээ. "Түгжрэлийг бууруулах асуудал удаан байна" зэрэг шүүмжлэлийг хүлээж авахаа хэлэв.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу