Caakmedee

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/01/25

Эрүүл хүүхэд төрүүлж өсгөхөд эхийн эрүүл мэнд маш чухал. Хүүхдийн хоол тэжээлийн байдал нь эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн амьдралын эхний 500 хоногт ээжийн идэж буй хоол хүнснээс шууд хамааралтай.
Гэвч дэлхий даяар нэг тэрбум охид эмэгтэйчүүд уураг илчлэгийн дутал, амин дэм эрдэс бодисын дутал, цус багадалтад өртөж байна.
Монгол Улсын хувьд нийт 15-49 насны охид эмэгтэйчүүдийн 70 хувь нь зохистой нэр төрлийн хоолыг зохих түвшинд хэрэглэж байна. Гэвч эмэгтэйчүүдийн хооллолтын байдал хөдөө болон хот сууринд амьдарч байгаа эсэх, амьжиргааны түвшнээс хамааран ихээхэн ялгаатай.
Шим тэжээлт хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, боломжийн үнээр худалдан авах бололцоог хангах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээ, асаргааг өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд үзүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалж байна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу