Энэ оны эхний хоёр сард аюулт үзэгдэл, ослын тохиолдол 676, объектын түймэр 515 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 19 болж өсжээ. Үүнээс газар хөдлөлт 16 удаа болсон байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ хугацаанд 30 хүн амь насаа алджээ.
7.3 тэрбум төгрөгийн хохирол аюулт үзэгдэл, ослын улмаас учирч, 200 сая төгрөг зарцуулсан байна.
Аюулт үзэгдэл гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлдэг.
Гамшигт аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрах багтдаг байна.