Caakmedee

Эмчлэх эрхгүй хүнээр хамрандаа имплант суулгуулснаас болж тархи үрэвссэн

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/03/29

Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл хийлээ.
"Вера" гоо сайхны эмнэлэгт иргэн Н.Дагийсүрэн 2022 оны 12-р сарын 25-нд хамрын имплант утас хийлгүүлсэн ба үрэвссэнийгээ мэдэлгүй эмчээс зөвлөгөө авч, өвчин намдаах эм уусаар үрэвсэл нь даамжирч  тархи руугаа орсон гэв. 

Тодруулбал, баруун тархины доор үрэвсэлтэй болж хагалгаанд орох шаардлагатай болжээ. БГД-ийн 1-р хэлтэст хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ч гурван сарын хугацаанд шинжээчийн дүгнэлтийг хүлээж байна гэв.
Утас хийлгэсний дараа хөдөө явах болоод тухайн эмчдээ зовууриа хэлэхэд гаднаас нь хараад “Зүгээр, ямар ч асуудалгүй” гэсэн. Дараа нь хөдөө очоод биеийн байдал муудаж хөдөө эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард буцаж ирж хамрынхаа утсыг “Вера” эмнэлгийн захирлаар нь авахуулсан байна.
Шөнөдөө унтаж чадахгүй, хамар нь байнга битүүрч, толгой өвдөж, нүдний ухархай руу хатгана, ханиадны шинж тэмдэгтэй ижил байгаа аж. Өвчин намдаах эмээр торгоож байгаа гэв. Мөрдөн байцаалтын явцад мэс засал хийсэн эмч нь эмчлэх эрхгүйг  тогтоож, эмнэлэг нь ч тухайн хүнтэй гэрээ хийгээгүй гэх тайлбарыг өгчээ.
Гоо сайхны хагалгаа хийлгүүлэх гэж буй хүмүүс тэр дундаа охид эмэгтэйчүүдэд эмнэлгээ сайн судлахгүй бол дараа нь хариуцлага үүрэх хүн байхгүй, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг санууллаа. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу