Caakmedee

У.Бямбасүрэн: Сонгон шалгаруулалтаар GS25 шаллгарч, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахаар болсон

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/03/29

Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор нийгэмд шүүмжлэл өрнөж, "гадны хөрөнгө оруулалттай байгууллагыг шалгарууллаа" гэх мэтээр таагүй хандаж байна. Харин уг асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тайлбар өгсөн юм. 
Тэрээр,
"Төрийн өмчийн талбайг түрээслүүлэх тухай журам гэж байдаг. Сүлжээ дэлгүүрийн шалгаруулалтад хоёр компани оролцсон. GS25-ын үнийн санал нөгөө байгууллагаас зургаа дахин өндөр байсан. Үндэсний үйлдвэр гээд өндөр үнэтэй байх, франчайз гээд бага үнэтэй байх ёстой гэхээсээ хамгийн боломжийн үнийг харж шалгаруулалт явуулах учиртай.
Франчайз гэдэг нь нэг талаасаа давуу байдал бий болгож байна. Олон улсын стандартын бүтээгдэхүүн орж ирж байна. Суралцах зүйлүүд бий. Үндэсний үйлдвэрлэгчид ч бас өрсөлдсөн. Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Хамгийн өндөр үнэ өгсөн газар нь шалгарсан гэдгийг хэлье. Төрийн ордны тухай хуулийн дагуу согтууруулах ундаа зарж болохгүй. 
Төр өөр дээрээ байгаа аж ахуйн үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх чиглэлд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Төрийн ордонд зарим нэг үйлчилгээ нэмэгдэнэ. Тухайн үед нь олон нийтэд нээлттэй зарлана" гэсэн юм.  
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу