АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. Улмаар прокурорын байгууллагаас Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2023.03.29/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэвлэлийнхэд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Мөрдөх ажиллагааны талаар ярих эрх байхгүй. Би ямар хулгай хийсэн биш, айхгүй байна. Би АТГ-ыг дуудсан үед нь очсон, тайлбар өгөөгүй зүйл байхгүй. Дуудсан үед нь шаардлагатай материалыг нь аваад л очиж байгаа. Хуулийн байгууллага үндэслэлээ хэлэх байх, тэрийг нь сонсож байгаад хариугаа хэлнэ дээ. Надад хууль зөрчсөн, нүүрс хулгайлсан зүйл байхгүй" гэлээ.