Caakmedee

Ерөнхий сайд сөрөг санал гаргасан гишүүдтэй уулзаж, хатуухан сануулга өгчээ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/04/05

Нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д Улсын ерөнхий прокурор санал оруулж, хоёр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн нэг гишүүнийг авч үлдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн авч үлдээд буй. 
        Ерөнхий сайд “Нүүрсний бүлэглэлтэй холбоотой асуудалтай үндсээр нь тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гишүүдээ авч үлдэхгүй гэх даалгавар намын гишүүддээ өгсөн ч Н.Наранбаатар гишүүдийн олонхын саналаар гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй хуулийн байгууллагад шалгуулахаар болоод байна. Энэ асуудалд Ерөнхий сайд ихэд дургүйлхэж, намынхаа бодлогын эсрэг ажилласан хэмээн өнгөрсөн баасан гарагт намын байрандаа гишүүдээ нэг нэгээр нь дуудаж, уулзсан сурагтай. Халдашгүй байдлын дэд хороо болон намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гишүүдийг хамгаалж, хаацайлахгүй гэдгийг хатуухан сануулсан ч намын даргын байр сууриас эсрэг санал гарсанд Л.Оюун-Эрдэнэ нэлээд уурласан гэнэ.        Ингэхдээ Н.Наранбаатарыг авч үлдэхээр санал өгсөн 19 гишүүнийг нүүрсний бүлэглэлтэй холбоотой хэмээн үзэж, дараагийн арга хэмжээг авна хэмээн сануулга өгчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын байранд өнгөрсөн баасан гарагт багагүй маргаан болсон гэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байвал явуулна гэх хатуухан сануулгыг ч гишүүдийг дуудаж уулзах үеэрээ өгсөн гэх. Улмаар Н.Наранбаатарыг авч үлдэх санал өгсөн гишүүдийг ч заавал илрүүлнэ гэж намын байрандаа нэлээд ширүүхэн маргасан сурагтай. Гишүүдээ нэг нэгээр нь дуудан байцааж, хатуухан сануулга өгсний  дээр дараагийн нэр бүхий гишүүдийг ч хаацайлахгүй шалгуулж, явуулах ёстой бол явуулна гэж үүрэгдсэн гэх.

         Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцүүлж, нууц санал хураалт явуулсан. Улмаар нэгдсэн хуралдаанд 65 гишүүн оролцож, Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж 38 гишүүн саналаа өгчээ. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг хуралдаанд оролцсон гишүүний 47 нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн бол Д.Бат-Эрдэнийг 35 нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн байна байна.

     Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Н.Наранбаатарыг намын гол санхүүжүүлэгчдийн нэг болсон гэх нь ч бий. Угтаа бол Н.Наранбаатар Өмнөговьд өөрийн “Вант улсыг босгож” ангийн нөхөд, хамаатан саднуудаа тэр чигт нь төрийн болон төрийн өмчит компаниудад томилсон гэх баримтуудыг ил болгож байлаа. Тухайлбал,  Н.Наранбаатар ангийнхаа гурван найзыг ИТХ-ын төлөөлөгч, нэг найзынхаа аавыг сумын Засаг дарга болгож, гурван найзыгаа газар, хэлтсийн даргаар томилсон байдаг.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу