Тэрбээр “… би есөн жилийн өмнөөс эхэлж үүргэвчээ үүрээд дэлхийн өнцөг булан бүрийг тойрох аялалд явсан. Тэр цагаас хойш 84 орноор аялжээ. Дөрвөн жилийн өмнө “Дэлхийн хүмүүсийн дүр төрх” гэсэн гэрэл зургийн төслийг санаачилж, жирийн иргэдийн хөрөг зургийг авдаг болсон. Ялангуяа алслагдсан бүс нутгийн өвөрмөц соёл иргэншилтэй хүмүүсийн аж байдлыг буулгах гайхалтай шүү” хэмээн ярьжээ.


























