Caakmedee

Цахим гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/03/15

Иргэд цахим орчинд мэдээллээ алдсанаас болж бусдад залилуулах явдал цөөнгүй гарах болжээ. Цахим луйврын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, тухайлбал найз нөхдийнх нь нэрээр үүсгэсэн Хуурамч хаягуудад итгэн мэдээллээ алдах нь элбэг байна. Гэмт этгээдүүд цахим орчин дахь тухайн хүний мэдээлэл, үйл хөдлөлийг нарийн судалж, түүнийгээ ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин луйвар залилан үйлддэг байна. Манай улсад 2006-2007 онуудад компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгууллага болгон интернэтэд холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт өртөж хохирогч болж байна.
Цахим шуудангийн луйвар: Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогч болдог.
Романс луйвар: Интернэт орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэхийг романс луйвар гэж ойлгож болно. Банкны залилан: Таны мэйл хаягт банкны албан ёсны мэт хуурамч мэйл хаяг ирэх ба танаас мэдээлэл асууж, баталгаажуулахыг шаарддаг. Банк хэзээ ч таны хувийн мэдээллийг асууж мэйл явуулдаггүй гэдгийг үргэлж сана.
Үнэгүй бараа: Гэмт этгээдүүд онлайнаар олон улсад нэр хүндтэй хүмүүс болон байгууллагын нэрийг барьж та азтан боллоо, та үнэгүй авах боломжтой бараагаа авахын тулд таны кредит карт, гэрийн хаяг болно бусад мэдээллийг асуух болно. Хэрэв та өөрийн мэдээллээ өгсөн тохиолдолд дансан дахь мөнгөө алдах эрсдэлтэй.
Мөнгө гуйх: Онлайнаар таны танилын хаягаас эсвэл таны танилын хаягтай төсөөтэй хуурамч хаягаас тань руу яаралтай мөнгө зээлээч, өнөөдөр орой эсвэл маргааш өглөө өгнө, хүүтэй нь хамт өгнө гэж урьдчилан бэлтгэсэн дансанд хохирогчоос мөнгийг нь залилж авдаг.
Иймд иргэд та бүхэн өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстэй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу!
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу