Caakmedee

Хоёрдугаар сарын байдлаар инфляц 12,2% өссөн үзүүлэлттэй гарав

  • Эдийн засаг
  • 2023/03/17

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ. 
Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд,
  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 
Өнгөрсөн нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 12.3% гарч байсан юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу