Caakmedee

Хүндийг өргөлтийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

  • Спорт
  • 2023/09/04

Хүндийг өргөлтийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

 

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

Өнөөдөр буюу есдүгээр сарын дөрвөнд Саудын Арабын Эр Рияд хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн (эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн) тэмцээн эхэлнэ.

Есдүгээр сарын 17  хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцож байна. "Парис-2024" зуны олимпын XXXIII наадамд оролцох эрх авахын тулд заавал оролцсон байх хоёр тэмцээний нэг нь энэ ДАШТ тул (нөгөөх нь дараа жилийн 4 сард Тайландад болох дэлхийн цомын тэмцээн ийм олон орны баг тамирчид Саудын Арабт иржээ.

Манай Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 туйванч (3 эр, 7 эм) оролцох юм.

Тухайлбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд Б.Муратбек нар, харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д Т.Отгончимэг, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар хүч сорих ажээ.

Есдүгээр сарын дөрвөнд Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг, 9.7-нд Б.Хонгорзул, 9.8-нд Э.Энхтамир, 9.10-нд Азийн аварга Г.Ануужин, Т.Отгончимэг, 9.11-нд Г.Энэрэл, 9.15-нд дэлхийн аварга М.Анхцэцэг, 9.17-нд Б.Муратбек нар дэвжээнд гарна.

Манай гол найдвар Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга , ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, "Токио-2020" олимпийн дөрөвдүгээр байрын шагналт Мөнхжанцангийн Анхцэцэг маань энэ удаа 81 кг-ийн жинд оролцоно. Учир нь "Парис-2024" олимпийн наадамд хүндийг өргөгч бүсгүйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг, +81 гэсэн тавхан жинд өрсөлдөх юм.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу