Caakmedee

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ 11 дэх бага хурал боллоо

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2023/11/28
“Цэвэр агаар Ази” байгууллага (Clean Air Asia), Азийн хөгжлийн банк (АDB), Уур амьсгал ба цэвэр агаарын эвсэл (UNEP) хамтран АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ 11 дэх бага хурлыг Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 11 дүгээр сарын 13-наас 17-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Ази тивийн агаарын чанарыг сайжруулах хурал нь “Эрүүл мэнд, цаг уурын төлөөх ЦЭВЭР АГААР” сэдвийн хүрээнд улс орнууд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглэх, хот байгуулалтын тогтвортой хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх тухай бодлогын баримтлал, улс орон, хот, иргэний нийгмийн байгууллага, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, эрүүл мэнд, аюулгүй уур амьсгалыг бий болгоход чиглэсэн бодлого, технологи, санхүүжилт, засаглал, түншлэлийг бий болгох зорилт бүхий цэвэр агаарын шийдлүүдийг танилцуулах зорилготой.

Хөгжиж буй орнууд агаар, орчны бохирдлыг бууруулах сайн бодлогыг баримталдаг хэдий ч бодлогын хэрэгжилт дээр улсын төсвийн бааз, суурь хязгаарлагдмал тул техник, дэд бүтэц, төлөвлөлт, санхүүжилтийг цогцоор нь шийдэх чадавхи сул, шилжилтийн үед байна.
Бага хурлаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлуудыг шийдвэрлэх төсөл, төслийн саналууд, арга хэмжээг танилцуулах, санхүүжилтийг дэмжих боломжийг олгосон юм.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба агаар, орчны бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудыг төлөөлөн уг хуралд оролцож, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг танилцуулж, богино хугацаанд үр дүнгээ өгөх төслүүдийн саналыг дэвшүүлэн, агаарын чанарыг хянах төсөл дээр санхүүгийн дэмжлэг авахаар боллоо.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу