АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. Доналд Трампын үзэж буйгаар Жо Байден Израил, еврейн ард түмнийг үзэн яддаг бөгөөд гол асуудал нь палестинчуудыг бүр илүү үзэн ядаж, зүгээр л юу хийхээ мэддэггүй гэнэ.
Трамп мөн Цагаан ордны одоогийн тэргүүнийг хоёр үг холбож хэлж чаддаггүй, юу хийж байгаагаа ойлгодоггүй гэж шүүмжилсэн билээ.