Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 14 иргэн гол, усанд осолдож амиа алдсан. Үүнээс том хүн 11, гурван хүүхэд байна. Алба хаагчид 36 иргэнийг /12 хүүхэд, 24 том хүн/ гол, усны ослоос авран хамгаалж ажилласан.
Иргэдийн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
- Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих
- Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.