Caakmedee

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл (гурав)

  • Мэдээ мэдээлэл
  • 2025/08/04
Луу хэзээнээс эхэлж хаан эзний бэлгэ тэмдэг болсон бэ ?
Одоогоос 4000 гаруй жилийн өмнөх Шан гүрний үеийн хүрэл эдлэлийн олдвор дээр лууны дүрс бүхий хээ угалз олон тохиолддог нь тухайн үед луу нь дээд тэнгэрлүгээ харилцах шидэт сахиулсны дүрийг төлөөлж байсныг харуулж буй юм.
 Нийтийн он тооллоос өмнөх хоёр зуу хорин нэгэн онд Чинь гүрэн Хятад орныг нэгтгэж, Хятадын мянга мянган жилийн тэртээх гурван хаадын үеийн уламжлал яриан дахь үлгэрт үндэслэн, өөрийгөө Хуанди өргөмжлөв. Тэр үеэс эхлэн Хуанди гэх нэрийдэл нь 2000 гаруй жилийн турш Хятад орны хамгийн дээд ноёрхогчийн нэрийдэл болжээ. Үүний улмаас луу нь эзэн хааны эрх сүрийн бэлгэдэл болж, хааны хувцас хунар, эдлэл хэрэгсэл, ордон харшийн барилга дээр урлагдаж эхэлсэн аж. 
Гэхдээ Хятадын эртний түүхэн дээр өөрийгөө ил тодорхойгоор луутай холбосон анхдагч эзэн хаан бол Чинь Шихуан биш, харин Хань гүний Гоозу хаан Лю Бан юм. Эзэн хаан бологсод өөрийнхөө хууль ёсны хаан гэдгээ гэрчлэх чухалтай байдаг. Тэгхээр луу бол эзэн хааны эрх сүрийг төлөөлсөн нэг зүйлийн сахиулсны  дүрээр илрэх болсон тул өөрийгөө луутай холбогдуулан хаан сууриныхаа хууль ёсны чанарыг тодорхойлж, эрх сүрээ бататгах нь зүй ёсны юм. 
Чинь Хань гүрний үед Хятадуудын үзэл санаанд луу нь туйлын эрхэм дээд хааны эрхийг төлөөлж байв. Тэгвэл луу хийгээд хаан эзний харьцаа нь ямар янзтайгаар түүхэн цаг хугацааг туулж ирсэн юм бол? 
1972 оны 1-р сарын 16-ний өдөр, Хунаны мужийн Чаншаа орчмоос Хань гүрний үеийн эртний булшийг илрүүлэв. Энэ бол Хятадын ард түмний сайн мэддэг Ма Вандүйн Хань улсын булш болно. 2016 онд Ма Вандүйн Хань улсын булш нь дэлхийн арван их эртний ховор чухаг булшны нэгээр сонгогдов. Өнөөдөр тэнд Ма Вандүйн үзэсгэлэнт сайхан музей цогцолбор босж, хүмүүст өнө эртийн түүх соёлыг ойлгуулах бодит гэрч болон сүндэрлэж байна. Ма Вандүйн булшнаас 3000 гаруй зуйлийн эд өлөг  хууч дурсгал олборлсон байна. Эндээс луутай хамаатай ямар ямар эд өлөг олдсон бий? Тэдгээр нь ямар шуухан мэдээ зангийг уламжилж байх бий? 
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Цаг төрийн улирал хувьсал, нийгэм ахуйн хөгжлийн шаардлагын дагууд адил бус цаг үед адил бус оюун санааны болон соёлын утга очир бүхий өнгө төрхөөр илэрдэг лууны “дүүлэн тоглох” орон зай нь ч тасралтгүй хувирсаар байлаа. Эртний хүмүүсийн мэдлэг мэдцийн нэмэгдэл хийгээд нийгмийн хөгжилт гүнзгийрэхийг дагалдан лууны  дүрс бүтээлт ба ашиглалт нь Чинь улс Хань улсын үед туйлын боловсронгуй үедээ орсон байдаг. 
Шааньши мужийн түүхийн музейд хадгалагдаж бий Хань улсын үеийн Чан-ань хотын тууриас олборлож гаргасан нүүр ваарын дотор лууны сийлбэр бүхий нэгэн нүүр ваар бол хамгийн бүрэн бүтэн нь юм. Энэхүү нүүр ваар дээрх луу нь зураас зурлага ил тодорхой, бие цогц бүрэн төгөлдөр байж, дүүлэн давхиа омогт лууны бүтэн дүрийг илрүүлжээ. Нүүр ваар нь ад чөтгөр, муу муухайг үлдэн дарж, өлзий бэлгийг даатган бэлгэддэг тул Хань улсын үеэс луу нь бас нэг онцгой утга учиртай болж эхэлсэн нь тодорхой байна. 
Зүүн баруун хань улсынхтай харьцуулахад зургаан төрийн үеийн лууны дүрс бүтээлтийн урлагийн төвшин илэрхий давшилттай болж, шарын шашны нөлөөлөл хийгээд  үндэстэн угсаатны соёлын уусалцал нэгдлийн шинж тэмдэг нь улам довойм болсон байна.
Сүй Тангийн үе хүрээд Хятадын эртний түүх урьд өмнө гараагүй мандал бадралын шинэ хуудсаа сөхөсөн билээ. Гурван зуугаад жилийн дотоодын дайн эцэслэж, Тан улсын улс төр, цэргийн явдал, соёл иргэншил, гадаад харилцаа зэрэг салбар болгон нь хөгжил мандлын шижир алтан цаг үеэ угтан авч, Хятадын соёл өргөн их урсгалд, баларшгүй цаг мөчийг нээжээ. 
Сүй улс, Тан улсын үед эзэн хаад лууны хээ угалз буюу лууны  дүрсийг олонтоо хэрэглэж, цаашлвал зарим хаад лууг хааны онц эрх болгон гагцаар эзэмшхээр оролдож байжээ.
1981 оны 8-р сарын 24-д, Шааньши мужийн фуфен нутгийн Фа Мэнь суварга ширүүн салих борооны дунд зүүн хойт хэсэг нь бүрмөсөн эвдрэн нурж, 1000 гаруй жил чимээ аниргүй байсан Фа Мэнь суваргын газар доорх ордон санамсаргүй олны өмнө илэрлээ. 3000 шахам хэсэг хааны ордны алт мөнгөн эд эрднэс өнгө ялгаран гялалзаж, Тан улсын бодисын  болон оюуны соёл иргэншлийн дээд хөгжлийн түвшнийг харуулсан эдгээр эрхэмсэг нарийлаг алт мөнгөн эдлэлүүд нь Тан улсын хааны угсааны амьдралын амьд дүрслэг бор зургийг дэлгэн байх мэт. Энэхүү суваргаас малтаж гаргасан мөнгөн луут таваг дээр хос алтан лууг зүүн баруун талд байрлуулж, лууны толгой болон сүүл нь зуузай хэлбэртэйгээр гоц сайхан авцалдан мушгирсан нь лууны дүрсийг урьд байгаагүй эрхэмсэг, сүр жавхаалаг болгон бүтээжээ. 
Эд өлөг хууч эрднэст Хятадын эрч хүчин, Хятадын оюун  санаа, Хятадын үнэ цэнэ агуулагдан шингэж байдагийн бодитой гэрч нь Тан улсын энэхүү алтан луу байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх аа.
Их Тан улсын ид бадралын үед лууны хээ зураг нь гойд сайхан дүрс бүтээлтийн хөгжилтийн үедээ орж, луу нь хааны ордны эдлэл хэрэгсэл дээр урлагдахаар барахгүй ардын дунд ч идэвхтэй хэрэглэгдэх болж амьдралын бүх зүйлийн сав хэрэгсэл доторх лууны  дүрс нь хүмүүсийн үзэж сонирхох дуртай өлзийт хээ зураг болон эрхэмлэгдэн дээдлэгдэж, өдөр тутмын амьдралд туйлын өргөн дэлгэрсэн нь өмнөх төрүүдэд ер байгаагүй шинэ үзэгдэл байлаа.
Лууны тухай ардын дундах байдал нь ямархан байсан бий?
Хүмүүсиын бахрхан бишич, сонирхон судалж бий их түүх соёлын бүдг бадг болгоныг тодруулах явцад лууны соёлын үргэлжлэл нь давтагдашгүй баян тансаг мөртөө сонирхолтой содон түүх соёлын иргэншилийн төлөөлөгч болж дэлхий дахны анхааралд хүрч байна. 
Эд бодсын хөгжилт ба ур мэргэжлийн давшилт нь дүрс бүтээх урлагт бат бэх суурийг тавьж өгсөн бөгөөд лууны зураг нь ч нягтаас нягт, нарийлгаас нарийлаг болох тутам өвөрмөц содон гоо сайхны дүр төрхтэй болон төгөлдөржжээ.
Луу нь Хятадын соёл иргэншилийн урт удаан урсгалд чулуу, ваар, хаш, хүрэл, алт мөнгө зэрэг үнэт эдлэл дээр өөр өөр хэлбэр дүрсээр бүтээгдэж байсан бол шаазан эдлэлийн хөгжил бадралын үед ямархан байсан бол? Шаазан эдлэл дээрх лууны  дүрс бүтээлт нь соёлын ямар утга очрыг үзүүлж байх бий?
Хятад улс бол шаазан эдлэлийн дархан өлгий. Шаазан эдлэл нь эртний хүмүүсийн хөдөлмөрийн чухал нэг үүдэн бүтээлт байж, Хятадын үндэстэнүүдийн дэлхийн соёл иргэншилд үзүүлсэн цаглашгүй хувь нэмэр юм. Шан улсын дундчаас Хятадын дундад оронд шаазан эдлэл бий болж, Сүн Юаны үед оргил үедээ орж, нэрт шаазан эдлэл болон шаазан эдлэл шатаах нэрт зуух суурин хойно хойноосоо бий болж өргөн дэлгэр тархсан байдаг билээ.
Эртний Хятадын шаазан эдлэл нь шар ногоон, цагаан, хүрэн, хөх, хар зэрэг өнгөөр бүрэлдсэн ч голдуу шар ногоон, цагаан, хөх гурван өнгөөр чимэглэгдэж ирсэн байдаг. 
Хятадын шаазан эдлэл нь хамгийн анх Тан улсын үед ид хөгжин дэлгэрч байсан ч Юаны үе болход нэн хөгжил бадралтай болж “Юаны хөх хуартай шаазан” алдаршин мандаж, хөх хуартай шаазан нь Хятадын нэрийн хуудас болон үргэлжилсээр байна. 
Өнө удаан түүх соёлын өргөн их урсгалд Хятад улсад маш олон шаазан ойлдвэрлэдэг газар байсан ч фүжянь мужийн Жинь Дехуа, Жянши мужийн Жин Дежень ба Хонань мужийн Ли Мин нь Хятадын “гурван том шаазангийн нийслэл” хэмээн алдаршсан байдаг.
Тан улсынхтай харьцуулбал Сүн улсын үеэс лууны сүүлийг шийдвэрлэх тал дээр нэн амьдлаг болсныг Шанхай музейд хадгалагдаж байгаа Сүн улсын үеийн үүлэн хээтэй лууны зурагт пял сав хэрэгсэл бол тодорхой гэрч юм. Гол цогц болгосон лууны дүрс ба дөрвөн талд нь дагалдаж байгаа үүлэн хээг нягт уялдуулсан зураас нь гоё сайхан байж, нарийлаг сайхан сийлбэрлэсэн лууны дүрс нь гарт баригдам амьдлаг тодорхой хэмжээнд хүрсэн нь Сүн улсын үе шаазан эдлэл хийгээд лууны дүрс бүтээлт нь өнгөрсний улс гүрнийхтэй адил үгүй байхыг гүйцэд нотолж байгаа юм. Юань улсын үеийн лууны  хээгийн олонх нь хөх хуартай шаазан дээр илэрдэг байна.
Юань улсын үед лууны хээ нь лууны оршин амьдарч байгаа орчин тойронд лууны  хээг дүрслэхийг маш чухалчилдаг байсаныг юаны үеийн лууны хуартай хөх шаазангууд хүүрэн өгүүлэх мэт.
Үе үеийн газар газрын урчууд ганган шаазан эдлэлүүдийг урлаж бүтээн дэлхий дахнаа түгээн дэлгэрчээ. Лууны хээ хуартай гэрийн тавилгын хээнцэр эдлэл, бичгийн өрөөний нандин эрднэс нь үлэмжийн тансаг өнгө гялбагаараа ертөнцийг чимэж солонгорно. Шаазан эдлэл буюу лууны хээ хуартай шаазан эдлэл нь шаазангийн өөгүй цэвэр цэмцгэрийг үзүүлэх төдийгүй өнө эртний Хятадын үндэстэнүүдийн соёлын солилцоо уусалцааны гүн давхаргын агуулагдахууныг харуулан, лууны соёлын өвөрмөц содон рид шидийг олноо дэлгэж, Хятадын үндэстэний уламжлалт шилдэг соёл урлагийн өргөн дэлгэр гүн гүнзгийг мэдрүүлэхийн улмаар үндэстэний соёлын итгэл зориг болон омог бахархалыг нэмэгдүүлэн, Хятадын үндэстэний хамтын цогцын ухамсрыг бататгахад үлэмж зузаан материалын ба оюуны шим тэжээл ханганам.
Лууны дүрс бүтээлтийн талаар Шан улсын үеийнх эчнээ нууцгай, Байлдаант улсын үед бадруун жавхаалаг, Чинь улс Хань улс хүрээд эгэл борогжуун болсон бол Сүн улсын үед гоо ганган болж Юань улсын үед хүдэр чийрэг болсон гэж эрдэмтэд үнэлж бий. Энэ нь яриангүй үе үеийн төр улсын хөгжил цэцэглэл хийгээд соёлын солилцоо уусалцлийн им тамааг харуулж байна. Гэхдээ энэ бүхэнд хувиршгүй оюун санааны амин сүнс шингэж байдгийг умдгайлж үл болно. 
Эд нь мөнх эзэн нь хэврэг гэдэг нь үнэхээр онож хэлсэн үг дээ. Булш туурнаас олсон эд өлгүүд өнөөгийн хүмүүст эрт дээдийн үлгэр түүхийг өгүүлж байна. Түүхийн дурсгалт зүйлс нь гэрэл цацрангуй соёл иргэншлийг ачаалж, түүх соёлыг уламжлан, үндэстэнүүдийн оюун санааг залгамжлан, хүмүүсийн Хятадын соёл иргэншлийг мэдрэх, соёлын итгэлийг нэмэгдүүлэх оюун санааны чухал өв ба арга зам болж байна. 
Өнгө ялгарсан ширдмэл сийлбэр ч болог, он эртний хүрэл зэвсэг ч болог, адил бусын материал дээр урлагдан дүрслэгдэхдээ луу нь гарцаагүй хийсвэр төсөөллийн амьтан юм. Гэхдээ нэгэн зүйлийн төлөөлөх чанар бүхий дүр төрхийн хувиар хамт нийтэд хүлээгдэн мэдрэгдэх үед луу нь яалт ч үгүй оюун санааны өв болж үлджээ. 
Зохиогч:
Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч:
Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:
СМТ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу