Caakmedee

Ким Ду Хан Монгол кинонд тоглоно

  • Соёл урлаг
  • 2019/07/05
Урт цагаан ороолт, хар бүрх малгайг өөрийн нэрээр өмчилж авсан киноны дүр бол Ким Ду Хан. Тус цувралын залуу насны дүрд 17 настайгаасаа тоглосон алдарт жүжигчин бол Ан Жэ Му юм . Өдгөө 39 настай жүжигчин залуу “Бишрэлт Трейд” ХХК-ийн албан ёсоор оруулж ирдэг “Bacchus” брэндийн рекламд тоглохоор Монголд ирээд байна.Тэрээр хэвлэлд өгсөн яриандаа “Би Монголд анх 2004 онд ирж байсан. Хамгийн сүүлд 2008 онд ирж байсан юм байна. 11 жилийн дараа Монголд ирэхэд үнэхээр сайхан байна. Намайг ирэх бүрт халуун дотно хүлээж авдаг монголын ард түмэнд үргэлж талархаж байна” хэмээжээ. Алдарт жүжигчин Ан Жэ Му манай орны жүжигчидтэй хамтран нэгэн баатрын тухай өгүүлэх УСК-ны туслах дүрд тоглохоор болжээ. Тус киноны зураг авалт ирэх наймдугаар сараас эхлэх юм байна.

Эх сурвалж: updown.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу