Caakmedee

Хүний биед үзүүлэх ясны ашиг тус

  • Мэдээ мэдээлэл
  • 2019/08/17
Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой.
Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.
Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.
~ Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.
~ Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй.
~ Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонинны ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.
~ Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархлааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүний цус булингартдаг.
~ Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.
Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ.
Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу