
Мөн хэрэг гарах үеэр Д.Одбаяртай хамт явсан гэх монгол улсын иргэн А-ыг интерполоор эрэн сурвалжилж, албадан авчрах шийдвэрийг гаргасан байдаг. Харин зарим хэвлэлд А гэх иргэн холбогдоогүй, О.Батчулуун гэх иргэн холбогдсон. Тэрээр Д.Одбаярыг Хууль зүйн сайд байхад нь түүний албанд ажиллаж байсан. Мөн тэрээр хууль зүйн яаманд ажиллаж байснаас гадна Монголын цахилгаан холбоо, Банкны өр барагдуулах алба, Цемент шохойн үйлдвэр, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс монгол” компани зэрэгт ажиллаж байсан гэсэн мэдээлэл байна.
Одоогоор Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хилийн хориг тавьсан нөхцөлтэйгээр шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ. Шалгагдагч Д.Одбаярын зүгээс БНСУ-ын Прокуророос Монгол руу нисэх зөвшөөрөл хүссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-ын Прокуророос Д.Одбаярт Монгол руу нисэх зөвшөөрөл өгөхөөс татгалзсан байна. Түүнийг мөнгөн торгууль төлөх, нээлттэй байдлаар уучлал гуйх арга хэмжээ авахаар яригдаж байгаа аж.
Эх сурвалж: iSee.mn