
Пэктусан уул, цагаан морьд нь Кимийн гэр бүлийн бэлгэдэл бөгөөд удирдагч хамгийн чухал шийдвэрээ гаргахын өмнө ууланд гардаг гэнэ. Сүүлийн удаа тэр аравдугаар сард уг ууланд гарсан юм.
2750 м өндөртэй Пэктусан уул Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр энэ ууланд БНАСАУ-ыг үндэслэгч, өнөөгийн удирдагчийн өвөө Ким Ир Сений армийн штаб байрлаж байжээ.


Ш.Самбуу
Эх сурвалж: eagle.mn