
Ханыг босгоод удаагүй байсан бөгөөд суурийн бетон нь сайн бэхжээгүй байснаас нурсан гэж хилийн албаныхан тайлбарлажээ. Тухайн үед хилийн энэ бүсэд салхины хурд 16 м/секунд орчим байсныг эх сурвалж харуулж байна. Дональд Трамп хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд АНУ-Мексикийн хил дагуу төмөр хана босгох ажлыг санаачилж байв.
Тэр анх хоёр улсын 3,144 км үргэлжилсэн хуурай газрын хилийг бүхэлд нь ханаар тусгаарлах санаатай байсан ч Конгресс төсвийг нь батлаагүй тул хамрах хүрээ нь нэлээд багасаад байгаа. Конгресс Трампын төлөвлөгөөг дэмий мөнгө үрсэн зүйл, асуудлыг шийдэж чадахгүй гэж үзэж байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Business Insider