
Тэрээр анх улс төрд хөл тавихдаа, Олимпийн аваргууд шил дараалан мэндлэхэд, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёрт тус бүр 1 сая ам.доллар, П.Сэрдамба, О.Гүндэгмаа нарт тус бүр 500-н мянган ам.доллар амлаж алмайруулж байв. Хүмүүс бодохдоо Б.Наранхүүг амласан мөнгөө бэлнээр нь тоолоод өгсөн гэдэгт эргэлзэхгүй байх л даа. Харин мань хүн “Дүнжингарав” төвийнхөө лангуунуудыг аваргуудад “шахчихсан” гэдэг. Арга заль, холыг харах ухаанаараа орчин цагийн Итгэлт баянд дүйх хүн бол яахын аргагүй Б.Наранхүү гишүүн.
Эх сурвалж: TAC.MN