Caakmedee

Дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь үрэгджээ

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2020/04/06

Х.ОЮУНБОЛД
Колумби улсын Кундинамарка мужийн Кукунуба хотод уурхайд дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн шархдаж, 11 хүн амь үрэгдсэн гэж тус  хотын дарга Николас Гарсиа твиттерээрээ дамжуулан мэдээлжээ. Тэрээр “Осол өнгөрсөн бямба гаригийн орой уурхайд болсон. Засгийн газраас амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн гэр бүлд шаардлагатай бүх туслалцааг үзүүлнэ гэв. Дэлбэрэлт болох үед 10-12 уурхайчин ажиллаж байсан бөгөөд ослын шалтгааныг нүүрсний уурхайд байгалийн хий хуримтлагдсанаас болсон гэж үзэж байгаагаа онцолжээ. Түүнээс гадна орон нутгийн хэвлэлд коронавирусын улмаас хөл хорио тогтоосон ч уурхайчид ажиллаж байна. 
Учир нь тус улсын хуулинд тэдний ажлыг шаардлагатай чухал ажил гэж үздэг аж. Уул уурхайн үндэсний байгууллага дэлбэрэлт болсон шалтгааныг тогтоох ажлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэв.  
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу