Caakmedee

Б.Жаргалсайхан: Улс тѳрд орохоор баяждаг гэдэг донтолт туссан байна, энэ пабчин залуус

  • Улс төр
  • 2020/04/21
Улс орныг хѳдѳлмѳрлѳж хѳгжүүлдэг. Ажил хийдэг, сэтгэдэг, бүтээдэг инженер, эрдэмтэд, нийгмийн ухааны зүтгэлтнүүд л хѳгжлийг чирч явдаг. Түүнээс биш тѳр зайдагнасан хоёр намыг дагаж , хор ярихыг сурсан зангиатай нялцгай бацаанууд чаддаггүй юм.Тэд харин хѳгжүүлж биш, хѳлжиж чадаж байна. Амьдралдаа ганц хадаас хадаж үзээгүй, хулхины диплом өвөртөлсөн энэ "бандаашууд" эрх мэдэлд хүрэхээрээ хамгийн түрүүнд мѳнгѳ хѳѳцѳлдѳж, зээл тусламжийн эрэлд морддог. Хамгийн түрүүнд өөрсдөө л мөнгөждѳг. Ингэж л бэлтгэгдсэн.
Монгол тѳрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Бодоо, Данзан нарын хэн нь ѳѳрсдѳѳ баяжихыг эрхэмлэдэггүй байсныг түүх гэрчилнэ.Тэд нэг ч ембүү халааслаагүй. Харин ч эх орноо бүтнээр нь үлдээсэн гавьяатай. Тэд Монголын тѳрийг зѳв залж, тусгаар тогтнолыг бэхжүүлж, улс орноо хѳгжүүлж байсан бол ѳнѳѳгийн удирдагчид тѳр "зайдагнаж", хувьдаа ашиг хонжоо олж байна. Монголын тѳрѳѳс хѳрѳнгѳлѳг тэрбумтнууд тѳрсѳн. Тэднийг үлгэр дуурайлаар хѳрѳнгѳжих "аянд" мордсон пабчин залуусын эгнээ ѳргѳжсѳн.
Гуравхан жил төрд ажиллаад 30 жил улсад татвар төлж, үйлдвэр эрхэлсэн Жаргалсайхан надаас илүү хѳрѳнгѳ мѳнгѳтэй болжээ. Энэ пабжичин бацаанууд төрд орохоор баяждаг юм байна гэсэн ойлголтондоо донтчихсон байна. Би хѳдѳлмѳрч хүнд дуртай. Би малчдыг шүүмжилдэг. Гэхдээ миний шүүмжилдэг малчид бол эд нарын дэргэд шударгаар хөдөлмөрлөж аж амьдралаа ѳѳрсдѳѳ авч явдаг, хүнлэг сэтгэлтэй хүмүүс. Социализмын үед 25 саяас илүү гаргаж чаддаггүй байсан малыг чинь энэ малчид л хоёр гараараа хөдөлмөрлөөд 70 саяд хүргэлээ. Хѳдѳѳд сайны хажуугаар саар бас бий. Адуу малын хулгайчаас ѳгсүүлээд. Гэхдээ малын хулгайчийн хор бага. Дипломтой хулгайчийн хор нь дэндүү их юм..

Б.Жаргалсайхан
Эх сурвалж: control.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу