Caakmedee

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ИХ УНАЛТТАЙ БАЙЛАА

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/11/20

Хөрөнгийн бирж I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 79,186,130.00 төгрөгийн үнийн дүн бүхий 288,735 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" ХК (AZH +14.97%) болон "Хорин Хоёрдугаар Бааз" ХК (AHH +14.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн Уул" ХК (DRU -14.99%) болон  "Тавантолгой" ХК (TTL-10.13%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 1.31 хувиар буурч 19637.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,305,189,026,564.61 төгрөг боллоо.

Оллоо.мнскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу