
“Африкийн Холбоонд багтдаг бүх улс үндэстнүүдийн нэрийн өмнөөс Жорж Флоид хуулийн байгууллагын албан хаагчийн гарт амиа алдсан явдалд гүнээ харамсаж байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна. Баруун Африкийн Гана улсын ерөнхийлөгч Нана Акуфо Аддо “Ардчиллын цайз хэрэм болсон АНУ-д арьс өнгөний үзэл системтэй оршсоор байгаа нь 21 дүгээр зуунд байж боломгүй үзэгдэл юм” гэж мэдэгджээ. Жорж Флоидын аллагыг эсэргүүцсэн тэмцэл АНУ-ын олон хотод үргэлжилж байгаа. Мөн Их Британи, Герман, Франц, Дани, Бразил зэрэг дэлхийн улс орнуудад Америкчуудын тэмцлийг дэмжсэн жагсаал цуглаанууд зохион байгуулагдсан юм. Өчигдөр зүүн Африкийн Кени улсын нийслэл дэх АНУ-ын элчин сайдын яамны гадна хэдэн зуун хүн оролцсон эсэргүүцлийн цуглаан болсон байна. Өнгөрсөн долоо хоногт баруун Африкийн Либери улсын нийслэл Монровиад мөн ийм арга хэмжээ зохион байгуулдагдсан юм. Флоидын амийг хөнөөсөн Дерек Човинд прокурорууд гуравдугаар зэргийн хүн амины хэрэг тулгаад байгаа ба анхны шүүх хурал нь ирэх Даваа гарагт болох гэж байна.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP