Caakmedee

Өглөө бүр ногоон шүүс уухын ашиг тус

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/11/21

Өглөөдөө нэг аяга ногоон шүүс уух нь тэр өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусалдаг. Жишээ нь цэцэгт байцааны  шүүсэ фермент, амин дэм, шим тэжээл, эрдэс бодисоор баялаг тул таны биеийг энергийг алдагдуулалгүй харин ч нөхөж байдаг. Бүх төрлийн ногоон шүүс нь хүний биед маш ач тустай гэдгийг мэргэжилтнүүд нотлоод байна. Хэрвээ та өглөө бүр ногоон шүүс уудаг бол байнга эмч дээр очоод байх шаардлагагүй болно гэж эмч зөвлөжээ. 

Barry Popkin  хэлэхдээ:  "Бүх ногоон шүүс эрүүл байдаг "

АНУ-ын Техасын Хүүхдийн эмнэлэгт Ахлах эмч Kristi King  "Ногоон шүүс нь бөөр болон элгийг цэвэрлэдэг бөгөөд жинг хэвийн хэмжээнд байлгадаг " гэж хэлсэн байна. 

Ногоон шүүс нь зөвхөн ногоон өнгөтэй биш дотроо маш олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг агуулж байдаг бөгөөд таны биеийн хүсэж байгаа шим тэжээлийг өгч байдаг. Доктор Mercola хэлэхдээ: ногоон шүүс бол бичил тэжээлээх дүүрэн "амьд шөл" гэж хэлсэн байдаг. Өглөө бүр ууж болох 6 төрлийн ногоон шүүс бэлдэх жорыг хүргэж байна 

1. Чихэрлэг ба исгэлэн 




Орц: 

Фүжи алим - 1 ш 
Дунд зэргийн өргөст хэмх - 1 ширхэг 
Цоохор майлзны иш - 2 ш
Нимбэг - 1/2 ш 
Шанцай - 1 иш 

Хийх арга: Алим бол чихэрлэг, нимбэг бол исгэлэн учраас чихэрлэг, исгэлэн шүүс болж байгаа юм. Бүх орцуудаа блендэрт хийгээд жиг смүүти болтол сайтар холино. Ингээд шинэхэн өглөөний эрч өгөх ногоон шүүс блэн боллоо 

2. Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, шээс хөөх үйлчилгээ бүхий ногооон шүүс бэлдэх 




Энэхүү смүүти тун сайхан амттай төдийгүй сахарын хэмжээ ихтэй хүмүүс уувал илүү үр дүнтэй. 

Орц: 

Фүжи алим - 1 ш 
Дунд зэргийн ногоон өргөст хэмх - 1 ш 
Ногоон гуа - 2ш 
Нимбэг - 1/2ш 
Шанцай - 1ш 

Хийх арга: Бүх орцуудаа сайтар угааж цэвэрлэсэний дараа холигчинд хийж смүүти болтол сайтар холино. Аягалаад уухад бэлэн. 

3. Ногоон шүүс 




Орц: 

Өргөст хэмх - 2ш
Ногоон алим - 4ш
Нимбэг - 1ш 
Цэцэгт байцааны навч - 16ш 
Цагаан гаа -2 хэрчим 

Хийх арга: 

Бүх орцуудыг сайтар угааж цэвэрлэнэ. Алим болон нимбэгний хальсалж хийнэ. Ингээд бүх орцуудаа холигчинд хийж смүүти болгоно. Ингээд амин дэмээр баялаг ногоон шүүс бэлэн болж байна 

4. Чихрийн шижингийн эсрэг үйлчилгээ бүхий ногоон шүүс 




Орц: 

Дунд зэргийн хулуу
Нимбэг - 1/2 ш 
Боодол яншуй 
Ногоон амтат гуа - 2ш 
Амттай улаан алим - 1ш 

Хийх арга: 

Мөн адил бүх орцуудыг сайтар цэвэрлээд холигчинд хийж сайтар холиод ууна 

5. Шээс хөөх үйлчилгээ бүхий ногоон шүүс 


Энэхү шүүсэнд орсон ногоонууд нь antioxidants, carotenoids, flavonoids,  hydroxycinnamic  хүчил зэргээр баялаг. Энэ нь А, С, В6 витамины эх үүсвэр юм. 

Орц: 

Цоохор майлз - 1 боодол 
Ногоон чинжүү - 1 ш 
Жүрж - 1 ш 
Нимбэг - 1/2 ш 
Дунд зэргийн өргөст хэмх - 1 ш 
Улаан алим - 1ш 

Хийх арга: 

Алим болон нимбэгийг хальсаж хийх бөгөөд бүх орцуудаа угааж цэвэрлээд холигчинд хийж сайтар холино. 

6. Сэтгэл сэргээх ногоон шүүс 




Орц: 

Яншуй - 3ш 
Фүжи алим - 1 ш 
Сармис - 1ш 
Бууцай - 1ш 
Хальсан цагаан гаа -1 хэрчим 
Дунд зэргийн лууван - 4ш /хальсаж цэвэрлэнэ/

Хийх арга: 

Орцуудаа угааж цэвэрлэж, алим, сармис, цагаан гаа, лууван зэргээ хальсыг нь нимгэн хальслаад холигчинд хийнэ. Сайтар холиод аягалана. 
Г.Сувд - Эрдэнэ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу