Caakmedee

Пароди хамтлагийн "Томчуудын тоглоом"-нд элэглүүлж байгаа эрхмүүд оролцоно

  • Мэдээ мэдээлэл
  • 2020/10/04

Пароди хамтлаг 10 нас хүрлээ. Тус хамтлагийнхан 10 жилийн ойгоо үзэгчидтэйгээ хөгжөөн наргиан, инээд баяр дүүрэн өнгөрүүлэхээр бэлтгэлээ базаасан байна. Тэд орон зайн хамааралгүйгээр, зөвхөн Монголдоо бус дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа зориулж "Томчуудын тоглоом" тоглолтоо UNIVISION88, DDISH900, LOOKTV сувгуудаар дамжуулах нь ээ.

 Монголын элэглэглэлийн түвшин яг 2020 оны аравдугаар сар гэхэд ямар хэмжээнд хөгжиж байгаа вэ гэдгийг Та эндээс л үзэх боломжтой.

 Тоглолтын сюрпризээс сэм шивнэхэд, өөрийгөө элэглүүлж байгаа эрхмүүд уригдан оролцож байгаа гэсэн шүү. Тэд өөрсдийг нь элэглэж байгааг үзээд хэрхэн хүлээж авах бол?

Пароди хамтлагтай инээд дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлж, мөн тэдний сюрпризийг сонирхож байвал 2020 оны аравдугаар сарын 06-ны 20:00 цагт UNIVISION88, DDISH900, LOOKTV дээр сувгаа тааруулаарай.

 Тэд бол одоо Монголд цор ганц байгаа цэвэр элэглэлийн хамтлаг юм шүү.


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу