Эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй алхмыг эсэргүүцэж, цензурийн эсрэг, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалж байна!
