
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, биткоин олборлоход зарцуулагдаж буй цахилгаан эрчим хүчний хэмжээ нь улс орнуудын жилийн хэрэглээнээс ч давж байгаа нь тогтоогдсон байна. Криптовалют олборлоход алгоритын нарийн дарааллыг компьютер гүйцэтгэдэг бөгөөд үүнд асар их эрчим хүч зарцуулагддаг аж.
"Зөвхөн биткоин олборлоход зарцуулагдаж байгаа эрчим хүч нь хэдэн тераваттаар хэмжигдэж байна" хэмээн Нью-Мексикогийн их сургуулийн эдийн засгийн професоор Бенжамин Жонс өгүүлжээ.
Тиймээс криптовалют олборлох ажлыг зохицуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрдэмтэд улс орнуудад хандан уриалсан байна. Ингэснээр "нүүрстөрөгчийн ул мөр"-ийг бууруулах боломжтой гэж тэд үзжээ.