Caakmedee

Орон нутагт ажиллахаар явж байсан төрийн албан хаагчид осолд оржээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/11/22

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албан хаагчдыг атестатчилах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж байгаа. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа.
Тэд энэ сарын 21-22-нийг шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолд оржээ. 
Энэ талаар бид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Чойжамцтай холбогдож тодруулахад " Өнөөдөр өглөө 8.40 цагт Улаанбаатараас өвчтөнүүдийг авч явахаар нисдэг тэрэг ирсэн. Одоо Цахир сумын төвд байна. Ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Дугуй нь буудсан учраас осолдлоо гэж хэлж байна лээ. Гурван хүн  нэлээд хүнд бэртсэн. Аминаас холуур гэмтэл" гэсэн юм. 
С. Номужинскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу