Caakmedee

Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

  • Нийгэм
  • 2021/05/07


Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 29-нөөс  тавдугаар сарын 6-ны хооронд иргэдээс нийт 3707 дуудлага ирснээс 3530 буюу 95.2 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 2877 буюу 81.5 хувийг эзэллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 334 иргэн хандсанаас 135 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 199 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. 
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.   
-Амаржсан эх хэдий хугацааны дараа дархлаажуулалтад хамрагдах вэ? -ДЭМБ бол хугацаа заагаагүй. Гэхдээ аливаа эрсдэлийг бодолцон хүүхэд нь нэг сар хүрсний дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хэрэв амаржсан эх хүсвэл долоо хоногийн дараа ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
 
-Ковид тусаад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу? 
-Ковид тусаад эдгэрсэн иргэдэд дархлаа үүссэн гэж үзэж байгаа учраас зургаан сарын дараа эсрэг биетийн шинжилгээ авч байж, хариунаас хамаарч вакцин хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ.
 
-Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?
-Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
 
-Шинжилгээ авч байгаа цэгүүдэд өдөрт хэдэн сорьц авдаг бэ? -Лабораторийн хүчин чадал, ачааллаас хамаарч өдөрт цөөн тоогоор /200 сорьц/ авдаг.
 
-Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс, мөн гадаад иргэд вакцины гэрчилгээг хэрхэн авах вэ? 
-Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээ www.vis.health.gov.mn, www.emongolia.mn сайтаар  орж авах боломжтой. Харин гадаадын иргэд вакцин хийлгэсэн талаарх гэрчилгээгээ эрүүл мэндийн сайт буюу www.vis.health.gov.mn-с авах боломжтой.
 
-Дархлаажуулалтын явуулын болон цэгийн байршлын мэдээллийг хаанаас хялбар харах боломжтой бэ? 
-Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрут зэргийг гар  утаснаасаа www.arcg.is/1zaHya холбоос линкээр орж цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэл авахаас гадна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР пэйж хуудсуудаар нэвтрэн, мэдээлэл авах боломжтой.
 
-Вакцинд хамрагдсан талаар иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд хаана хандаж засуулах вэ? 
-Иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд Коронавируст халдвартай холбоотой мэдээллийн нэгдсэн лавлах 119, 1800-1200 дугаарууд болон харьяа оршин суугаа дүүргийн тандалтын албаны лавлах утсаар холбогдож мэдээлээ засуулах боломжтой.
Дүүргүүдийн тандалтын албаны дугаарууд: /БГД 7012-0318, БЗД 7015-0065, ХУД 11-342257, 7004-9200, СБД 7000-3910, СХД 7997-6000, ЧД 7010-6677/
 
-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хэчнээн иргэд хамрагдсан бэ? 
-Нийслэлийн хэмжээнд нийт 1.143.025 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс хоёрдугаар сарын 23-наас хойш I тунд 819.477 буюу 71.7 хувь, II тунд 459.729 буюу 4062 хувийг дархлаажуулалтад хамруулсан байна.
 
-Ковид тусаад эдгэрсэн иргэд PCR өгч болохгүй учир хөдөө орон нутагт хэрхэн зорчих вэ? 
-Ковид тусаад эдгэрсэн иргэд хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих тохиолдолд эмнэлгийн магадалгаагаар зорчино.
 
 
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу