Caakmedee

Улсын хэмжээнд нийт 1.3 сая хүн вакцины эхний тундаа хамрагдлаа

  • Нийгэм
  • 2021/05/07
Маргаашаас буюу 2021 оны 05-р сарын 08-ны өдрөөс улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна. Харин автомашин улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих /зөвхөн нийслэлд/ аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээвэр халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. /Онцгой комиссын зөвшөөрөлтэй, нэг зорчигч суулгах, хүн хоорондын зай барих/ Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллахдаа, шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлнэ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу