Caakmedee

СӨХ-ны ажлыг шилэн болгох аппликейн ашиглалтад орлоо

  • Нийгэм
  • 2021/05/12
СӨХ-ны ажлыг шилэн болгож нэгдсэн аппликейшнтай болгосон талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэв. Тус аппликейшнд одоогоор СӨХ-ны дээд зөвлөлийн гишүүн 900 СӨХ нэгдэж байгаагаа илэрхийлээд байна. 
Энэхүү аппликейшний хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байгаа юм. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ онцлов. Тус газраас хэрэгжүүлж буй Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлыг шийдвэрлэж буй ажлын нэг нь энэ аж.

Иргэд СӨХ-ны ажил, үйлчилгээг төдийлөн сайн мэддэгүй бөгөөд дараах гомдлыг ихээр ирүүлжээ. Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт ил тод биш, СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ хангалтгүй, хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай, орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж  байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна. 

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзсэн байна. Иймээс дээрх аппликейшнийг ажилд оруулах нь чухал гэж ШӨХТГ үзжээ. 

Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна. Харин  СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах  СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба  тус зөвлөлд  900-н СӨХ  нэгджээ.  
Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт  дунджаар 3000 – 15000 төг орчим , Улаанбаатар хотод 15000 – 30000 төг орчим байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200000 төг –с дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24000 орчим  ажилтан, албан хаагчид ажилладаг байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу