Caakmedee

Д.Медведев: Дэлхий дахинд хүнсний хямрал эхэлж байна

  • Онцлох мэдээ / Дэлхийд
  • 2021/11/01

/2021.11.01/: ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев дэлхий даяар хүнсний хямрал эхэлж байгаа талаар “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хүнсний инфляци хурдасч байгааг онцолсон байна.
Түүний хэлснээр өнөөдрийн эдийн засгийн уналт 2008-2009 оны санхүүгийн хямралын үеийнхээс хамаагүй ноцтой юм. Даяаршлын өндөр түвшинд хүрсэн орнууд хямралд хамгийн их нэрвэгдсэн ч хүчирхэг эдийн засаг нь илүү хурдан сэргэж байна гэжээ.
Аюулгүйн зөвлөлийн дэд дарга хэлэхдээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхийн эдийн засаг 2022 оны эцэс гэхэд тахлын өмнөх түвшинд хүрч, хөгжиж буй хэд хэдэн оронд 2024 оноос өмнө сэргэнэ гэж таамаглаж байна. Сөрөг үр дагаврыг даван туулахын тулд эдийн засгийг сэргээх, үнийг тогтвортой байлгах бодлого баримтлах ёстойг онцлов.
“Зарим улс орнуудын өрийн түвшин өндөр, урьд өмнө байгаагүй инфляцийн түвшин шинэ сорилт болж байна. Мөн гадаад худалдааны эргэлт, ялангуяа үйлчилгээний экспорт-импортын сэргэлтийн хурдаас их зүйл шалтгаална. Одоо хэн ч үнэн зөв прогноз хэлж чадахгүй” гэж Медведев онцоллоо.
Тэрээр цааш нь хэлэхдээ, дэлхийн эдийн засагт дэлхийн хүн амын вакцинжуулалтын түвшин, Ковид-19-ын шинэ аюултай омог бий болж байгаа зэрэг эдийн засгийн бус улс төрийн олон хүчин зүйлс нөлөөлж байгаа ба бүх улсууд коронавирусын эсрэг тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байх ёстой гэжээ.
Өмнө нь Медведев хэлэхдээ, Орос улс 2021 оны хавраас эхлэн COVID-19 тахлын тав дахь үе шатанд байгаа бөгөөд энэ хугацаанд өвчлөл дахин нэмэгдэж байна. Түүний хэлснээр, шинэ бодит байдал дахь амьдрал нь бодлоготой, тэнцвэртэй шийдвэр гаргах, тахлын эсрэг урт хугацааны тэмцэл дайныг шаарддаг гэжээ.
Эх сурвалж: lenta.ru
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу