Caakmedee

Сумаа тавиад нумаа нуув буюу Монгол төрийг бусниулахыг санаархагчид

  • Улс төр / Нийтлэл
  • 2021/11/02

Саяхан arslan.mn гэх сайт дээр MCS бүлэглэлийнхэн Ц.Элбэгдорж болон зарим гишүүдтэйгээ маш нууц уулзалт хийсэн тухай мэдээлэл нийтлэгдсэн билээ. Уг мэдээллийн агуулга нь дараах байдалтай байх аж. 


Уулзалтын гол шалтгаан нь Эрдэнэс Монголын захирал Д.Хаянхярваагийн баривчилгаа зарим улс төрчид болон бизнесийн томчуудыг сандаргаснаас эхэлсэн… 

Уулзалтаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар голлон ярьсан бөгөөд шатахууны хомсдол, хил дамнасан ачаа тээвэр гэх мэт иргэдийн шүүмжилж буй асуудлуудыг сайтар явуулж, бодит байдлыг харлуулах ажлыг төлөвлөгөөтэйгээр эрчимжүүлэхээр болжээ. ...Д.Мөнх-Эрдэнийн лайв төлөвлөгөө амжилттай явж байгааг экс ерөнхийлөгч ихэд магтаж, гадна талд акцууд эрчимтэй явж байхад УИХ дотор, МАН дотор асуудал өрнүүлэх тал дээр МАН-ын гишүүд сайд нар сул ажиллаж байна гэж шүүмжилжээ. ЗГ-ын нэр хүнд унаж байхад Л.Энх-Амгалан сайдынх өсөж, дараагийн Ерөнхий сайд гэгдэж байгаа талаар ярьж инээлдэн, улмаар “next PM та Д.Хаянг АТГ-аас шалгаж байгааг болиулах асуудлыг хариуц, Оюук дээр ор, 48 цагийг хүлээлгүй сулла гэж шах” хэмээн даалгасан… Ц.Элбэгдорж …энэ санааг эрс үгүйсгэсэн …дараагийн Ерөнхий сайд  …Л.Энх-Амгалан ч биш Ц.Мөнх-Оргил хамгийн боломжтой… гэж үзэж байгаагаа хатуу хэлсэн… 

Энэ мэдээлэл гарсан даруйд MCS групп шуурхай мэдэгдэл гаргав. Ор үндэсгүй захиалгат гүтгэлэг гээд улс төрд ямар нэг бүлэглэл үүсгэсэн зүйл байхгүй, Ж.Оджаргал ийм уулзалтад оролцоогүй… Олон нийтийг бодит эх үүсвэргүй, худал мэдээллээр олон жил төөрөгдүүлж, бизнесийн байгууллагыг гүтгэсээр ирсэн явуургүй аргад автахгүй байхыг хүсье гэж мэдэгдэлд дурджээ. 

Мэдэгдлийг сайн уншиж, шинжих юм бол хэд хэдэн ноцтой дүгнэлт хийж болох мэт.  MCS групп албан ёсоор бүлэглэл байгуулаагүй, тэр уулзалт дээр нь Ж.Оджаргал очоогүй л болохоос бусад нэр дурдагдсан улс төрчид цуглаж ярилцсаныг үгүйсгэсэнгүй. Мэдээллийг бүхэлд нь үгүйсгээгүй, зөвхөн манай групп зохион байгуулаагүй шүү, ТУЗ-ийн дарга оролцоогүй шүү л гэжээ. Мэдэгдлийн төгсгөлийн өгүүлбэр нь хэн захиалга өгснийг мэдэж байгаа шүү, тэр этгээд олон жил гүтгэсээр ирсэн, манай хэвлэлийнхэн битгий итгээрэй гэх утгыг илэрхийлнэ. Хачирхалтай нь arslan.mn сайт энэхүү мэдээллээ удалгүй устгасан байна.

MCS групп “гүтгэлэг захиалдаг, олон жил ийм ажил хийж байгаа” этгээдийг мэдэж байгаа ч нэрийг дурдаагүй гэдгийн хувьд бол Гүтгэлэг нь гэмт хэрэг! Хэрвээ гүтгэгчийг, захиалагчийг мэдэж байгаа бол хуулийн байгуулгад шууд хандах ёстой. Тус группт асуудлыг хууль шүүхээр шийдвэрлүүлэн нам дарах хэмжээний санхүү, нөлөөлөл бий. Гэтэл тэгсэнгүй, мэдэгдье гэсхийгээд аргацаагаад өнгөрөхийг хичээжээ. Ямартай ч мэдээлэлд дурдагдсан үйл явдал, үг яриа болох нь болсон бололто байна. Үүнийг батлах холбоо сүлбээ бүхий хүмүүс, үйл явдал, мэдээллүүд ч ар араасаа цувран гарлаа. 

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, сэтгүүлч Б.Отгон, Р.Энхтуяа (Өөртөө Эмүжин нэр олгосон) болон нийгмийн сүлжээний од гэж өөрийгөө тодорхойлсон Г.Дамбадаржаа нарын хүмүүс дуу дуугаа авалцан дайралтууд хийх болов. Тэд хэний явуулгад өртөж, ямар үүрэг гүйцэтгэж байгаагаа төсөөлөх ч үгүй. Өгсөн мөнгөнд нь үүргээ л гүйцэтгэж байгаагаа мэднэ.

Цацаж байгаа мэдээллүүдийг бүхэлд нь харвал Засгийн газрыг ганхуулж, шинэ Ерөнхий сайдыг хүсэмжлэх агуулгаар дүүрэн харагдана. Эдгээр хүмүүс arslan.mn дээр гарсан мэдээлэлтэй ямар холбоотой юм бэ гэж үү. Санхүүгийн болон танилын сүлжээний холбоотой байж болзошгүй гэнэ. MCS групп нь улс төрд нөлөөллөө эртнээс тогтоож, голлох нам улс төрийн хүчинд хүмүүсээ тараан байршуулах стратегийг хэрэгжүүлдэг. Ашиглаж байгаа хүмүүстэйгээ шууд харьцахаас зайлсхийж үргэлж дам холбоос хийдэг зуршилтай аж. 

Жишээ нь Б.Отгоныг авч үзье. Түүнд өөрт нь анзаарагдалгүйгээр MCS групп хоёр шугамаар холбоос хийсэн байх магадлалтай. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон Ц.Даваасүрэн гэсэн зэрэгцээ шугам Б.Отгонтой тулж ажиллана. Гишүүд нэгнээ мэдэхгүй ч байх магадлалтай. Зарчим нь тийм аж.

Л.Энх-Амгалан энэ групптэй ямар холбоотойг мэдэхгүй хүн байхгүй биз. Ц.Даваасүрэнгийн хувьд Ж.Оджаргалтай хуучин ЗХУ-ын Украины Политехникийн сургуулиудад нэгэн үе хамт суралцсан, эрчим хүчний салбарт хамт ажиллаж байсан гээд эртний сүлбээтэй нэгэн. Гэхдээ Ц.Даваасүрэн Л.Энх-Амгалантай мөргөлдөхгүйн тулд, мөн ил гарахгүй гэсэндээ өөр нэгэн гишүүний Б.Отгонтой тогтоосон хувийн харилцааг ашигладаг гэх. Б.Отгон өөртэй нь харилцдаг хүмүүсийн чанадад MCS групп байдгийг төсөөлдөг ч үгүй байж мэднэ. 

Түүний төрсөн ах Б.Эрдэнэбаатар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн найз. Тэд Хөвсгөл аймгийн гаралтай юм. Б.Эрдэнэбаатар "Мөрөн чандмань эрдэнэ" компанийхаа нэр дээр гишүүн найзаараа дэмжүүлэн 1 тэрбумын дүнтэй 2 ч тендер авч байжээ. Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас тэдний барьсан Дотуур байрны (Галт сум, Зүрх баг) өргөтгөлийн барилгыг худалдан авах болжээ. Гэтэл тендерт оролцсон "Мөрөн чандмань эрдэнэ" ХХК уг барилгыг өмчилдөг гэж батлах Улсын бүртгэлийн гэрчилгээ байгаагүйг албан ёсоор анхааруулж байжээ. Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/881 дүгээр албан бичигтээ “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох боломжгүй” гэсэн байхад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нөлөөллөөр барилгыг тус компанийн нэр дээр улсын комисс хүлээн авсан болох нь холбогдох баримтаар нотлогдсон гэнэ. Галт суманд баригдсан эмнэлгийн барилгын тендерийг ч Мөнх чандмань эрдэнэ ХХК авсан байх бөгөөд бас л маргаан үүсэж, Аймгийн төрийн аудитын газар 1394000 төгрөгийн акт тавьж байсан байна. Иймэрхүү ээдрээтэй тендерт хамжигч Б.Эрдэнэбаатар нь эхнэр Ж.Чулуунцэцэг болон өөрийнхөө дансаар 2021 онд гэхэд 6,8 тэрбум төгрөг, 4,5 тэрбум төгрөгийн дүнтэй хоёр ч гүйлгээг хийсэн байгаа нь анхаарал татна. Б.Отгоны ах бэр хоёрын дансаар 2019 – 2021 онуудад нийт 6 удаагийн үйлдлээр 30,6 тэрбум төгрөг оржээ. Хөдөө сумын компани гэхэд арай л их орлоготой ах, бэр хоёр уу?

Анзаарвал том дүнтэй мөнгө шилжих бүрт Б.Отгоны улс төржилт хүчийг авч, дуу нь чангарч ирдэг зүй тогтолтой. Б.Отгон бол Зариг Өнөрөөг баалаад, илүү үзээд байхааргүй жаатай нэгэн болохыг түүний замнал, үүсгэсэн санхүүжилтийн шугам илтгэнэ. Урьд хотын нэгэн хорооллын иллэгний газарт бүтэн биеийн массаж гэх ажил хийж явсан Б.Отгон өөрийн нөхөр Л.Нямдоржийн оролцоотойгоор Зөв зүг сэтгүүлчдийн нэгдэл, Сэтгүүлч ниймийн элч зэрэг ТББ-ыг байгуулсан нь санхүүжилтийнх нь давхар шугам юм. Энэ байгууллагын гишүүд, Б.Отгоны хамтрагчид нь цалингаасаа хэдэн арав дахин давсан дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээнүүдийг тогтмол хийдэг. Л.Нямдорж ХУД, СБД-т 2 орон сууц эзэмшдэг. 

Б.Отгоны арга барил нь шуугиан тарих ноцтой сэдвийг тууштай эрчимтэй өлгөж авч, эрэлхэг шударга сэтгүүлчийн дүр эсгэх, араар нь мөнгөний тохироо, наймаа хийх юм. Энэ зорилгоор хэнийг онилох, яаж шуугиулах, хэрхэн мөнгө салгах зэрэгтээ гаршсан. Double standard-ын тухай шуугиулах ч өөрөө хоёр нүүртэй нэгэн юм. УИХ-ын нэгэн гишүүнтэй хувийн нууц харилцаатай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уг гишүүний бариулсан шилэн цамхагт уулзаж, учирдаг. “Үерхдэг” гишүүнд нь MCS групп их хурлын андаар нь дамжуулан чиглэл өгч, санхүүжилтыг дам өгүүлнэ. 

Р.Энхтуяа “Casinos Mongolia” ХХК-д 1998 онд тоглоомын дилерээр ажиллаж байсан. 1999 оноос “Өнөөдөр” сонины сурвалжлагч болсон. Шүлэг зохиол бичдэг. 2004 оноос улс төрийн агуулгатай зүйлс бичих болсон  нь БНН-ын дарга гэх Б.Жаргалсайханы нөлөө гэжээ. Буянгийн гэх Б.Жаргалсайхан нь эмэгтэйчүүдээр сонгуулийн багаа бүрдүүлдэг зуршилтай. Өнөөдөр сонины сурвалжлагч байхдаа сонины хөрөнгө оруулагч, удирдлагатайгаа дотно харилцаа үүсгэсний улмаас эхнэрт нь адлагдаж, чичлүүлж явсан намтартай нэгэн гэх мэдээлэл байна. 

Р.Энхтуяа, Д.Мөнх-Эрдэнэ хоёрын ижил тал нь ярихгүй сэдэв, шүүмжлэхгүй зүйл байдаггүй. Гэхдээ тэдэнд бас дурсдаггүй, дуугардаггүй сэдвүүд бий. Р.Энхтуяа С.Жавхлангийн талаарх ноцтой мэдээллийг сонсоогүй мэт царайлах бол Д.Мөнх-Эрдэнэ Камертоны Д.Болдын шившигт үйлдлийн тухай шуугианд үл оролцно. Учир нь тэдэнтэй шууд харьцдаг эздийн хандлага, өгсөн чиглэл тийм бололтой.

Д.Мөнх-Эрдэнэ нь Ц.Элбэгдоржоос шууд үүрэг, санхүүжилтээ авдаг тул түүний нэн дотны хүн Д.Болдын талаар дуугарахыг нүгэлд тооцно. Харин Р.Энхтуяа С.Жавхлантай шууд харьцдаг болохоор түүнийг муулснаас үхэхийг илүүд үзнэ. Шудрага хүн бол шудрага бус бүх зүйлд адил хандах ёстой. Үгүй бол өөрсдийнх нь уриалаад байгаа no Double standard  л болно шүү дээ. 

С.Жавхлан нутгийн ах Ч.Хүрэлбаатар болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэсэн хоёр ахаас дэмжлэг авч тараадаг. Ч.Хүрэлбаатар, Ц.Элбэгдорж хоёрыг MCS групп хэмээх том ах нэгтгэнэ. Бүр том гадгаад ахыг нь Рио Тинто гэдэг. Тэдэнд ашиглагдаж байгаа гар хөлүүд үүнийг мэдэх ямар ч боломжгүй юм. 

Р.Энхтуяа анх Квадрат хочтой Ховд аймгийн харъяат Д.Болдбаатартай гэр бүл болсон. У… гэх хүүхдээ төрсний дараа салсан. Нөхөр удалгүй нас барсан. Р.Энхтуяа анхны нөхрийнхөө талаар ярьж, бичиж байсан удаагүй. Хүүгийнхээ нэрийг аав нь өгсөн гэж л нэг удаа ярьжээ. Харин ХУД-ийн цагдаагийн газарт Д.Болдбаатар асны эцэг, эх “миний хүүгийн эхнэр  нөхрийнхөө аминд хүрсэн” гэх утгатай гомдол гаргасан нь шалгагдсаар байгаа аж. 

Бага хүүхдийнхээ эцгээс мөн салсан. Р.Энхтуяа хэвлэлд “салах шалтгаантай болсон бол албаар хамт амьдраад байх шаардлага байхгүй. … үр хүүхэд чинь …аав, ээж хоёр маань ойлголцоогүйгээс болоод салсан юм байна гэдгийг ойлгоод, ухаараад амьдарсан нь дээр үү. Эсвэл таардаггүй ээж, аав хоёрын дунд, …архи уудаг аавыг царайчилж, …яншдаг ээжийн үгийг сонсож, тэдний зодооныг сэтгэл зүрхээрээ туулж, мэдэрч өссөн нь дээр үү… Би хоёр амьдрал үзсэндээ харамсдаггүй” гэж ярьснаас үзэхэд салалтын уг шалтгаан архидалт байсан бололтой. 

Р.Энхтуяа нь хоёр нүүртнүүдэд түгээмэл байдаг заншлаар хятадыг үзэн ядах, муулах агуулгатай хурц зүйлс бичдэг ч үнэн хэрэгтээ тэднээс мөнгө авахаас татгалздаггүй нэгэн гэнэ. Хятадын иргэн Сю Вейжиан  гэгчээс Р.Энхтуяа Хаанбанкны дансаараа 46 сая төгрөг хүлээж авчээ. Бусдаас мөнгө татах санхүүгийн халхавч болгож Зэрлэг алим гэх хэвлэл мэдээллийн байгууллагыг байгуулсан байдаг. Бараг үйл ажиллагаа явуулдаггүй. Өөрийгөө нийгмийн сүлжээнд олон мянган дагагчидтай. Намайг нэг пост тавихад та нар яаж балрахаа мэдэх үү гэж тоглох, сүрдүүлэхийн завсраар ярьж, өөрийнхөө үнэлгээг өсгөх гэж оролддог.   

Массажчин, тоглоомчин явсан хоёр эмэгтэй бол мэргэшсэн шахалт үзүүлэгч, мэдээллээр наадагчид юм. Шударга ёсны багийг маш сайн зүүнэ, улс төрийн тэрс үзэлтний дүрд орж наадах дуртай. Харин Баянхонгорын харъяат Гиймаажавын Дамбаржаа бол сонирхогч, эхлэн суралцагч төдий нэгэн юм. Улс төрийн далд явуулгад оролцож шан хүртсээр амтшиж, мэргэжлийн шантаажчин болох гэж хичээж яваа эр.  Баянхонгор аймагт ажиллаж буй уурхайнуудыг шантаажлах гэж оролдож, бага зэрэг төлбөр ч авсан гэх. Анх ингэж мэдээллээр наадахын амтанд оржээ. Нутгаас сонгогдсон гишүүд, дарга нарын нэрийг барьж энд тэнд худал ярьсан барьсан нь илэрч баларч явсан. Барилгын компанид ажиллаж байгаад одоо нэг мөр хуурамч мэдээлэл, гүтгэлгээр дагнахаар шийдээд сайт ажиллуулах болсон. 

“Сайхан санал ирсэн, мэдээж хүлээж авна” гэж Г.Дамбадаржаа бичсэн нь Д.Мөнх-Эрдэнэ гэх нутгийн ах хамтарсан гүтгэлэг явуулахаар уриалсныг хэлж байгаа юм. 

Хөх хотод консулаар сууж байсан Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны 6 дугаар сард 3acгийн газрын шийдвэрээр эргүүлэн тaтагдсан. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эpxээ ypвуулан ашиглаж, өндөр үнэтэй автомашиныг БНXAУ-д удаа дapaa татваргүйгээр нэвтрүүлж, хууль бус худалдаа эрхэлсэн нь нотлогдсон юм. Дипломат албан хаагчид албан хэрэгцээнд ашиглах машинаа 1 удаа л татваргүйгээр opyyлах эрхтэй байдаг. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ танcaг зэрэглэлийн автомашиныг удaa дараа хилээр татваргүй нэвтрүүлж, хятaдын иргэдэд өндөр үнээр борлуулжээ. Хятадын хуулийн байгуулга энэ хэргийг илрүүлж, Гадаад харилцааны яаманд мэдэгдснээр түүнийг эргүүлэн татаж, ATГ-аас мөрдөн шалгаж байсан юм. Мөрдлөг дуусаж яллагдагчaap татах саналаа пpoкypopт хүргүүлмэгц Д.Мөнх-Эрдэнэ гэнэт улс төржин бүх зүйлд хошуугаа дүрэн хийрхэх болсон байдаг. Зорилго нь эрүүгийн хэрэгт ял аваагүй, эрх баригчдын эсрэг үг хэлсэн тул гэж олон нийтэд ойлгуулах, өрөвдүүлэх, өмөөрүүлэх гэдэг нь тодорхой.  Иргэд түүний араншинг хараад “Уйлах хүүхдийн өгзөг урд өдрөө умалзах” гэдэг болж байгаа нь энэ гэж онож хэлжээ.

Ял авах нь тодорхой болсон Д.Мөнх-Эрдэнэ олон нийтийн анхааралд өртөж буй юм бүхэн дээр үсэрч гарч ирэн таалагдахыг хичээдэг. Боксчин Э.Цэндбаатарыг тойрсон шуугианы үеэр түүнд байр авч өгнө гэх нэрээр данс нээн хандив цуглуулж байсан. Гэвч удалгүй Хан жаргалант нөхөрлөлийн захирал Д.Дашчойнхор гэх хүн “Цэндбаатарт байр авч өгөөрэй гэж дүү Мөнх-Эрдэнэд 50 сая төгрөг өгсөн. Лайв хийгээрэй гэж дрон авч өгсөн. Гэвч байр ч байхгүй, 50 сая ч байхгүй, дронтой лайв ч байхгүй. Хулхидуулчихлаа!” хэмээн жиргэжээ. 

Баттай эх сурвалжийн мэдээллээр Д.Мөнх-Эрдэнийг С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар “сумладаг”. Сумлах гэдэг нь мөнгөөр хангах, ярих зүйлийг нь зааж өгөхийг хэлдэг улс төрчдийн хэлц юм.

Харин Ч.Хүрэлбаатар, Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нарын гар хөлөөрөө дамжуулан гүтгэлэг зохион байгуулж байгаа шалтгаан нь явж явж Рио Тинтогийн даалгавар юм. Ч.Сайханбилэг гэнэт гарч ирж, эв дүйгүй мэдэгдэл хийн, Хууль зүйн сайдыг “ми дөө” гэж дуудах, сургах зэргээр аягласны цаад учир ч энд бий. Ч.Сайханбилэг бол Ц.Элбэгдоржийн харцаар хөдөлдөг хүн. “Элбэгдорж дарга хэлээгүй бол эхнэртэйгээ ч унтахгүй” гэсэн афоризм түүнийх. MCS групп Ч.Сайханбилэгийг эртнээс тэтгэж иржээ. Хэрэгтэй үедээ ашиглах гэж.

MCS групп Оюутолгойн уурхайн тендерүүдээс чамгүй ашиг хүртсэн. Одоо Премиум конкрит гэж компани нь далд уурхайд зуурмаг нийлүүлдэг. Худалдан авалтын дүн хэдэн зуун сая доллараар хэмжигддэг тул маш далд, тойруу замаар монгол төрийг ганхуулах, тогтворгүй байдал үүсгэх даалгаврыг нь сэм гүйцэтгэж байна. Рио Тинтогийн зорилго тодорхой. “Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлана” гэж хатуурхаж байгаа Засгийн газрыг буулгаж авах. Харин монголын Ерөнхийлөгч асан хүн, монголын хамаг том компаний эзэн хоёр гадны их мөнгөнд улсаа самрах хүртлээ жудгаа алдсан нь жигшил төрүүлнэ. Эд Монгол хүмүүс мөн үү? 

Тэд бол улс төрийн эрх мэдэлд дулдуйдан асар их мөнгө хөрөнгөтэй болсон. Одоо дахиж мөнгө олох ямар ч шаардлагагүй хүмүүс. Хэдэн доллар дутсан гэж улсаа самрахыг хүснэ вэ? Тавьсан сумыг нь хөөсөөр нумаа нуусан эздийг оллоо. Монгол жоохон болохоор нуугдах боломж тэгтэй тэнцдэг. Толгойгоо элсэнд зоочихоод нуугдчихлаа гэж сэтгэдэг тэмээн хяруул шиг байх хэрэггүй. Сайд Л.Энх-Амгалан "… намайг Ерөнхий сайд болно гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээ тарааж …харамсаж байна” гэсэн нь оргүй худал үг. Түүнд маш их санаархал бий. Гол нь хатуу даалгавар өгөгдсөн. Татгалзах эрхгүй.

“Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэсэн Хатанбаатар Магсаржавын үгийг тэдэнд сануулмаар байна. 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДИЙН “ИЛ” БҮЛЭГ

Эх сурвалж: https://www.newstv.mn/a/1727?fbclid=IwAR1oYx7ZCAZ5fhZiou7HgtimadMPsUGima_rI7J2bx2k3_joxPnXM3v4U_Q

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу