Caakmedee

УОК: "Омикрон"-ы үед өдөрт 18-20 мянган халдвар бүртгэгдэнэ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2022/01/11

Монгол Улсад "Ковид-19" халдварын дөрөв дэх давалгаа буюу "Омикрон"-ны дэгдэлт эхэлсэн талаар өчигдөр /2020.01.10/ УОК-оос мэдээлсэн хийсэн. Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү халдварын оргил үед тохиолдлын тоо өдөрт 18-20 мянга хүрэх тооцоо байгааг тодотгосон.

Тэрбээр "Манай улсад томуу болон томуу төст өвчний вирус эргэлтэд орж, амбулториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд энэ өвчний халдвар өндөр байна.
Үүнтэй зэрэгцэн ковидын "Омикрон" хувилбарын дэгдэлт эхэлж байна. Үндсэндээ ковидын дөрөв дэх давалгаа буюу "Омикрон" хувилбарын далалгаа эхэлж байна. Эрдэмтэн судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж байгаа.
Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа байна.
Ер нь "Омикрон" хувилбар анх гарах үед вакцины үйлчлэл, нөлөөлөл тодорхойгүй байсан бол өнөөдрийн хугацаанд вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон. Вакцин хийлгэсэн болон өвдөөд эдгэрсний дараа вакцин хийлгэсэн хүмүүс "Омикрон"-ы тохиолдолд хөнгөн өвдөж, хүндрэл, нас баралтаас хамгаалагдаж байна. Ийм учраас нэмэлт тунгийн ач холбогдол маш өндөр үр дүнтэй байгааг олон улс орны эрдэмтэн, судлаачдийн хийж байгаа судалгаа, тооцоо баталж байна" гэсэн юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу