Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийж өчигдөр дуусжээ.
Тус авто замд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр үүсэн, хучилтын тэгш байдал, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байв. Иймд автомашины зорчих хөдөлгөөнийг гурван хоног хааж, завсар хийсэн юм.