Caakmedee

Худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/09/09

Худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна

 

Сургуулийн орчимд хүнсний худалдаа эрхэлж буй 15 газарт урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулжээ.

Мөн зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, сав, баглаа боодол, шошгонд анхаарах гэсэн гурван төрлийн зөвлөмж тараалаа.

Иргэн та хүнсээ худалдан авахдаа хадгалах хугацаа, хадгалалтын горимыг сайтар харж эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу