Caakmedee

Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 хувиар нэмэгдэнэ

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/09/14

Өнгөрсөн наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас улаанбуудайн тонн тутмын үнийг зэрэглэлээс нь шалтгаалан шинэчлэн тогтоож, дөрвөн өөр ангиллаар Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-д авах шийдвэр гаргасан. Гэсэн ч газар тариалан эрхлэгчдийн зүгээс авлагад зориулан тогтоосон уг үнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, 1 кг улаанбуудайг 1200 төгрөгөөр өгөх хүсэлтэй байгаа. Яам ч энэ асуудлыг нээлттэй болгон орхисон. Харин үүнийг өнгөрсөн оны мөн үеийн үнэтэй харьцуулахад даруй 60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
ХХААХҮЯ-аас гаргасан дээрх шийдвэрийн хүрээнд аравдугаар сарын 1-ээс эхлээд ХААДС-д өртэй тариаланчид 1 кг улаанбуудайг 1000 төгрөгөөр өгч, бусад нь 1 кг улаанбуудайгаа 1200 төгрөг буюу 1 тонныг 1,200,000 төгрөгөөр өгч эхлэх нь цаг хугацааны асуудал болжээ.
Тэгэхээр аравдугаар сарын 1-ээс эхлэн иргэд гурил, гурилан бүтээгдэхүүнээ багадаа 50 хувийн нэмэгдэлтэй үнээр авах тооцоолол харагдаж байна. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу